Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Оном сан”-гийн эрдэмтэн, судлаачид УОК-т зөвлөмж өгчээ

ikon.mn
2020 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан “Оном сан”-гийн эрдэмтэн, судлаачидтай цахимаар хоёр удаа санал солилцсон. 

Судлаачид одоогоор Монгол Улс дотооддоо “Ковид-19” халдварыг авсан, тус цар тахлын олон улсын судалгааны байдал, үр дүн, арга тактик, эм, эмчилгээний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж зэрэг 6 чиглэлийн 180 гаруй хуудас арга зүйн зөвлөмжийг цахимаар ирүүлээд байна.

Цахим хуралд Япон, БНСУ, Австрали, АНУ, Тайвань зэрэг улсад амьдарч, ажиллаж байгаа Монгол эрдэмтдийн төлөөлөл оролцсон юм.

Хуралд:

  1. Оном сангийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, Физикийн шинжлэх ухааны доктор, биофизикч Д.Наранбаатар
  2. Анагаах ухааны доктор, хүний их эмч Д.Наранжаргал
  3. Анагаах ухааны доктор, профессор, халдварт өвчин судлаач, хүний их эмч Я.Дагвадорж
  4. Биологийн ухааны доктор, молекул биологич Э.Анир
  5. Биологийн ухааны доктор, эм судлаач Б.Дэлгэрбат
  6. Анагаах ухааны магистр, халдварт өвчин судлаач, хүний их эмч Ж.Ганболор
  7. Анагаах ухааны доктор, дэд профессор, Халдварт өвчин судлаач, хүний их эмч Г.Зулхүү
  8. Анагаах ухааны доктор, дэд профессор, Вирус судлаач, хүний их эмч М.Алтанхүү
  9. Биологийн ухааны доктор, дэд профессор, генетикч О.Одгэрэл
  10. Биологийн ухааны доктор, эм судлаач, биотехнологич Б.Дэлгэрбат
  11. Анагаах ухааны магистр, лабораторийн эмч Р.Бишгүүрмаа зэрэг эрдэмтэн, судлаач оролцож санал, зөвлөмж өгсөн юм.

“Оном сан”-гийн удирдлага болон эрдэмтэн, судлаачиддаа нойр хоолоо хасан, Монгол хүний эрүүл мэнд, амь нас, улс эх орныхоо эрх ашигт тулгамдаж байгаа асуудалд үнэтэй санал, зөвлөмжөө өгч буйд талархал илэрхийлье гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.