Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Амар: Чөлөөт эх үүсвэрийг ашиглан, Засгийн газраас баталгаа гаргаж жижиг, дунд бизнесээ дэмжих боломж харагдаж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цар тахлын үед эдийн засгийн хүндрэлийг давах, иргэдэд ирэх санхүүгийн дарамт үзүүлэхгүй байх зорилгын хүрээнд ипотекийн зээлийн төлөлтийг ирэх оны долдугаар сарын 1-н хүртэл хойшлуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан.

Харин бизнесийн болон хэрэглээний зээлийн төлөлтийг хэрхэх талаар Монголбанкны Ерөнхиийлөгч Б.Лхагвасүрэн "Бизнесийн болон хэрэглээний зээлийг арилжааны банк олгодог тул төв банк үүнд оролцох боломжгүй. Учир нь бизнесийн болон хэрэглээний зээлийн зээлдэгч, банк хоорондын гэрээгээр зохицуулагддаг" гэлээ.

Арилжааны банкуудыг төлөөлөн Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар "Засгийн газрын шийдвэрээр үйл ажиллагаа нь хязгаарлагдсан зээлдэгчид бий. Тэдэнд ямар байдлаар хөнгөлөлт үзүүлж болох талаар Монголын Банкны холбооны Удирдах зөвлөл тогтмол хуралдаж байгаа.

Банк бүр үйл ажиллагааны хувьд адилгүй тул нэгдсэн шийдэл гаргахад хүндрэлтэй байна. Зарим нь иргэдэд үйлчилдэг бол зарим банк нь бизнесийн томоохон бизнесийн байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг тул банкууд өөр өөр бүтээгдэхүүнтэй.

Энэ нөхцөл байдалд төр, засгийн дэмжлэгтэйгээр банкууд тодорхой сегментэд дэмжлэг үзүүлэх боломжтой гэж харагдаж байгаа. Олон улсад жижиг, дунд бизнесээ дэмжих арга хэмжээ авагдаж байна.

Тухайлбал, зээлийн баталгаа, батлан даалт гаргаж, хүндрэлд орсон ч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн санхүүжилт олгох арга хэмжээг олон улс авч байгаа. Энэ нь манай улсад хэрэгжүүлэх хамгийн боломжтой хувилбар.

7.3 хувийн уналттай, таг зогссон байгаа энэ эдийн засагт мөнгө хийх нь банкуудыг гал руу үсэр гэж байгаатай адил болно. Иймд төрөөс баталгаа гаргаж өгвөл банкин дээр чөлөөт эх үүсвэрийн хэмжээ хангалттай бий. Өөрөө хэлбэл, бэлэн байгаа чөлөөт эх үүсвэрийг ашиглан, Засгийн газраас баталгаа гарган, жижиг дунд бизнесээ дэмжих боломж харагдаж байгаа.

Хязгаарлалтад өртсөн бичил зээлдэгчид төр, засгаас хөнгөлөлттэй эх үүсвэрээр, баталгаатай зээл олгоход эргэн төлөлт нь бараг 100 хувь байдаг нь олон улсын туршлагаас харагддаг. 

ОУВС-гаас төр, засгийн газар нь төсвийн хүрэлцээ муудаж байгаа үед засгийн газрын баталгаа гаргах, эсвэл тусгай зориулалтын компани байгуулах замаар ажлын байраа хадгалж байгаа, жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгждээ зээл олгох зөвлөмжийг гаргаад байгаа" гэв. 

ВИДЕО:

https://fb.watch/1ZLcQwketm/