Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: COVID-19-өөр өвчилсөн нэг хүнд зарцуулж буй нийт зардал 8,000,000 төгрөг болж байгаа

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн халдвараар өвдсөн нэг өвчтөнд нийт 8,000,000 төгрөгийн өртөг зардал зарцуулж байгаа хэмээн Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэв.

Тэрбээр "Коронавирусээр өвдсөн хүмүүсийн эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн сайд найман сая төгрөг гэж хэлсэн. Харин ЭМЯ-наас 205-800 мянга гэж мэдээлж байгаа. Аль нь үнэн бэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

Д.Нарангэрэл хэлэхдээ "Эмчилгээний зардлыг хоёр утгаар ойлгох хэрэгтэй. Бидний өмнө нь хэлж байсан 250-800 мянган төгрөг бол зөвхөн тухайн өвчтөнд зарцуулсан эмийн зардал юм.

Энэ эмийн зардал тухайн өвчтөний биеийн байдлаас шалтгаалж тус бүр өөр, өөр байна. Зарим өвчтөн 300 мянган төгрөгийн эм хэрэглэж байгаа бол зарим нь 800 мянган төгрөгийн эм хэрэглэж байгаа.

Харин 8,000,000 төгрөг бол нэг өвчтөнд зарцуулсан өртгийн тооцоолол. Үүнд, тухайн өвчтөнд хэрэглэсэн эмийн зардал, лабораторийн шинжилгээний урвалж оношлуурын зардал, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хоол, ундны зардал ч багтаж байгаа юм.

Тухайлбал, нэг өвчтөнд дунджаар 4-5 удаа лабораторийн шинжилгээ хийхээс гадна нэг өвчтөнд эмчилгээ хийж буй эмч, сувилагч орох бүрдээ хамгаалах хувцас сольдог. Тэнд 4-5 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж буй.

Энэ нь ерөнхийдөө эрүүл мэндийн байгууллагаас гарч буй нэг өвчтөнд зарцуулж буй өртгийн зардлын тооцоолол гэдгийг ойлгох хэрэгтэй" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/221932256015572

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.