2021/12/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.55₮
B30
УЛААНБААТАР
-4°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-15°
06:00
S32
-5°
07:00
S32
-5°
08:00
S32
-6°
09:00
S31
-8°
10:00
S31
-9°
11:00
S29
-10°
12:00
S29
-10°
13:00
S29
-11°
14:00
S29
-11°
15:00
S29
-12°
16:00
S29
-12°
17:00
S29
-12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Шивээхүрэн боомтын сэжигтэй тохиолдлуудын PCR шинжилгээний хариу сөрөг гарсан. Бид хэзээ ч батлагдсан тохиолдлыг нуухгүй"

А.Намуун, iKon.mn
2020 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр “Шивээхүрэн боомтод халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэнийг нууж байна” гэх мэдээлэл байгааг сэтгүүлчид ХӨСҮТ-өөс тодрууллаа.

Асуултад ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Аймгуудад түргэвчилсэн оношлуураар сорил тавьж байгаа. Түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан сорьцыг PCR шинжилгээгээр баталгаажуулдаг. Тэгэхээр энэ тохиолдолд PCR шинжилгээний хариу сөрөг гарсан.

Бид батлагдсан тохиолдлыг нууж болохгүй. Нуух эрх байхгүй. Халдварт өвчний цар хүрээг тогтоон, голомтыг хумьж, цааш тараахгүйн тулд тухайн голомтын ард иргэдэд маш түргэн зарлах ёстой. Энэ зарчим бол халдварт өвчинтэй тэмцдэг хүмүүсийн хамгийн эхэнд баримтлах зүйл. Бид хэзээ ч батлагдсан тохиолдлыг нуухгүй. Нуусан тохиолдолд дараагийн хүн өвдөөд гараад ирдэг.

Тиймээс ард иргэд маань хардаж сэрдэхгүй харин бидэнд мэдэгдэхгүй хавьтал болсон хүн байгаа бол бидэнтэй хамтарч ажиллаач ээ гэж уриалмаар байна” хэмээн хариуллаа.

ВИДЕО: /2020.11.25/

https://www.facebook.com/iKonNews/videos/221932256015572
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x