Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Сод Эра, Боржигон зэрэг тусгаарлах байранд шилжсэн иргэдийн шинжилгээний дүнг харгалзан маргааш гэрийн ажиглалтад шилжүүлнэ"

А.Намуун, iKon.mn
2020 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнөөдрийн байдлаар нийслэлийн 29 тусгаарлах байранд 1,366 иргэн байгаа бол орон нутгийн 39 тусгаарлах байранд 894 хүн байгааг УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр хэллээ.

Тэрбээр "Улсын хэмжээнд нийт 2,260 иргэн тусгаарлах байранд тусгаарлагдаж байна. Өчигдөр тусгаарлах байрнаас гэрийн ажиглалтад 165 иргэн шилжсэн. Гэрийн ажиглалтад шилжсэн хүмүүст 14 хоног дэглэмийг маш сайн мөрдөх ёстойг анхааруулъя.

Мөн төмөр замын байгууллагын ажилчдаас шинжилгээ авсан. Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ-өөс чиглэл болгосны дагуу 95 хүнийг дөрвөн тусгаарлах байранд аваачиж, тусгаарлах арга хэмжээг зохион байгуулсан.

Түүнчлэн "Энхсаран" сувиллаас ХӨСҮТ-рүү, ХӨСҮТ-ээс "Сод Эра", "Боржигон" нэртэй тусгаарлах байранд иргэдийг шилжүүлэн ажиглаж байна.

Эдгээр байруудад байгаа хүмүүст дахин шинжилгээ хийж, дүнг харгалзан маргааш гэрийн ажиглалт руу шилжүүлнэ” хэмээн ярив.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/221932256015572

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.