Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Нэр бүхий дэлгүүр болон хувь хүмүүс архи, согтууруулах ундаа зарж байсныг илрүүлжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас хяналт шалтгалт хийж, архи, согтууруулах ундаа худалдан борлуулж байсан зөрчлүүдийг илрүүлжээ. Тухайлбал,

  • Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Голден парк хотхон дахь нэр бүхий дэлгүүр нь хорио цээрийн дэглэм зөрчиж “Фэйсбүүк” хуудсаар хүргэлтээр архи согтууруулах ундаа худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлэн, 126 ширхэг, архи 108 ширхэг пиво зэргийг хураан авч шалгаж байна.
  • Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б  нь 1 шил виски, 0.5 литрийн “Сэнгүр” пиво 23 ширхгийг, иргэн О нь “Эдэн” архи 2 шил, 2.5 литрийн “Сэнгүр” пиво 2 ширхгийг, “Хойморь” оффисийн урд СХД-т оршин суух Г, Б нар нь цахим орчноор дуудлагаар “Хараа” 8 шил архи тус тус худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүллээ.

Зөрчлийн тухай хуулиас 5.13.2

Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн  дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

Эх сурвалж: Нийслэлийн Цагдаагийн удирдах газар