2021/12/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.55₮
B30
УЛААНБААТАР
-4°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-15°
06:00
S32
-5°
07:00
S32
-5°
08:00
S32
-6°
09:00
S31
-8°
10:00
S31
-9°
11:00
S29
-10°
12:00
S29
-10°
13:00
S29
-11°
14:00
S29
-11°
15:00
S29
-12°
16:00
S29
-12°
17:00
S29
-12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Энхбаяр өөрийн сонгогдсон Баянзүрх дүүрэгтээ хандив өглөө

A.Жаргал
2020 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг

Шинэ төрлийн коронавируст халдвар /Ковид-19/ дэлхий даяар тархаж, дэлхий нийтийг бүхэлд нь цочроож буй хүнд, хэцүү цаг үед ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө Баянзүрх дүүргийн онцгой комиссын үйл ажиллагаанд зориулан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Баянзүрх дүүргийн 6-р тойргоос сонгогдсон төлөөлөгч Д.Энхбаяр 20 сая төгрөгийн хандивыг өнөөдөр өглөө.

Төлөөлөгч Д.Энхбаяр хандив өгөхдөө: "Монголчууд хүнд хэцүү цаг үед хэзээ ч нэгнийгээ орхидоггүй тусч сайхан сэтгэлтэй ард түмэн. Бид боломж бололцооныхоо хэрээр бие биедээ гар сунган тусалж бэрх өдрүүдийг хамтдаа даван туулж байна. Өнөөдөр Баянзүрх дүүрэгт өдөр шөнөгүй, онцгой нөхцөлд ажиллаж байгаа нийт ажилтан, албан хаагчдад талархсанаа илэрхийлж баярлалаа гэж хэлье. Бид тэдний ажлыг хүндэтгэн, хүндрэл дарамт үүсгэхгүй байх хэрэгтэй юм. Тиймээс хүн бүр эерэг, тайван байж хүчээ нэгтгэн төр засгийнхаа гаргасан дүрэм журмыг мөрдөж, эрсдлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг уриалж байна. Удахгүй тайван, сайхан цагийг бид хамтдаа угтах болно" гэж хэлэв.

Д.Энхбаяр нь хотын дахин төлөвлөлтийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж олон зуун иргэдийн амьдрах орчныг сайжруулсан билээ. Цаашид сонгогдсон тойргийнхоо тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж хотын дахин төлөвлөлтөд онцгой анхаарч ажиллахаар зорьж байна.

 
 
 

 

 

x