2021/04/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,850.02₮
B30
УЛААНБААТАР
16°
|
-5°
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
12:00
S32
10°
13:00
S32
12°
14:00
S32
13°
15:00
S32
15°
16:00
S32
16°
17:00
S32
16°
18:00
S32
14°
19:00
S32
12°
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЖДҮХС-аас ₮239 тэрбумын зээл хүссэн 1,579 төслийн сонгон шалгаруулалт Баасан гарагт эхэлнэ

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг

ЖДҮХС-гаас 2020 онд зээл авах хүсэлт илгээсэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн төслийн сонгон шалгаруулалт Баасан гараг буюу арваннэгдүгээр сарын 27-нд эхэлнэ.

Энэ жил нийт 1,579 төсөл, 239 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ. Гэвч тус сангаас 18 орчим тэрбум төгрөгийн зээл олгох боломжтой байгаа аж. Учир нь 2020 оны улсын төсвийг боловсруулахдаа Засгийн газар ЖДҮХС-нд нэг ч төгрөг тавиагүй, зөвхөн эргэн төлөлтөөрөө санхүүжүүлэх чиглэл өгсөн. Гэвч 2019 оны тухайд төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮХС-аан хууль бусаар авсан зээлээ богино хугацаанд эргүүлж төлсөн нь эргэн төлөлт өндөртэй харагдах шалтгаан болжээ. Харин энэ жилийн тухайд зээлийн эргэн төлөлтийн дүн ийнхүү 18 тэрбум төгрөг байгаа аж.

Төсөл сонгон шалгаруулалт 4 үе шаттай явагджээ. Нийт хүсэлт ирүүлсэн 1,579 төслөөс хоёрдугаар шатанд 400 орчим аж ахуйн нэгж тэнцсэн байна. 

Гуравдугаар шатны шалгаруулалтаар ЖДҮ хөгжүүлэх агентлагаас газар дээрх нарийвчилсан үнэлгээ хийснээр хамгийн өндөр оноо авсан 250 гаруй аж ахуйн нэгж тэнцжээ. 

Дараагийн шалгаруулалт нь Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал байх нь. Баасан, Бямба гарагт болох энэхүү хурлаар иргэд, аж ахуйн нэгжүүд төслүүдээ танилцуулж, хамгаална. Уг хурлын дараа барьцаа хөрөнгө үнэлэх тусгай зөвшөөрөл бүхий 30 гаруй байгууллагаар хөрөнгийг нь үнэлүүлэн гэрээ байгуулснаар санхүүжилт олгох юм байна.

Улсын төсөвт ЖДҮХС-нд энэ жил мөнгө төсөвлөөгүй ч Монголбанк Мөнгөний бодлогын хорооны есдүгээр сарын хурлаараа репо санхүүжилтийн бүтээгдэхүүн гаргасан. Энэ хүрээнд арилжааны банкууд уул уурхайн бус экспортын болон ЖДҮ эрхлэгчдэд зориулж 230 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 10% хүүтэйгээр хоёр жилийн хугацаатай олгох боломж бүрдээд буй. Тэгвэл энэ долоо хоногт хуралдсан Мөнгөний бодлогын хорооны шийдвэрээр уг санхүүжилтийн дүнг шаардлагатай бол нэмэгдүүлнэ гэдгийг төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн юм.

 

 

 

x