Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрүүл мэндийн яамнаас COVID-19-ийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өдөрт нэг удаа 11:00 цагаас хийхээр болсон"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурал өдөрт нэг удаа хийхээр болсон талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэв.

Тэрбээр “Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өнөөдрөөс эхлэн өдөрт нэг удаа буюу зөвхөн 11:00 цагт хийж байхаар болж байна” гэсэн юм.

Түүнчлэн иргэдэд хандаж, "Нийтийн тээврээр зорчихгүй, аль болох гэртээ байх хэрэгтэй. Хэрвээ зайлшгүй тохиолдолд нийтийн тээврийн хэрэгсэлд суувал хүн хоорондын зайг сайн барьж, заавал суудал алгасаж суугаарай. Мөн бэлэн мөнгөөр тооцоо хийхээс татгалзаж, картыг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Ингэхдээ мэдээж заавал бээлий өмсөх ёстой" хэмээн зөвлөв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/160342015803525

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.