Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Содбаатар: Самранд явсан 600 гаруй иргэн Улаанбаатарт өнөөдөр орой галт тэргээр ирнэ

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хүдэр сумын нутагт ууланд хоригдсон 2,000 гаруй иргэн байна. Энэ нь самар их ургасантай холбоотой. Монгол орны өнцөг булан бүрээс тэнд иргэд байгаа. Улаанбаатарын ч иргэд бий.

Иргэд маань ууланд маш хүнд байдалд байна. Дархан-Уул аймгийн 200 орчим иргэн Сэлэнгэд байгаа гэсэн тоог гаргасан.

Эдгээр иргэдийг газар дээр нь шинжилгээ аваад, гэрт нь авчрах боломж байна гэж Дарханы Онцгой комисс мэдэгдсэн. Энэ тал дээр та хариулт өгөөч" хэмээн УИХ-ын гишүүн Б.Жавхлан УИХ-ын түр хорооны хуралдааны үеэр асуулаа. 

Шадар сайд Я.Содбаатар "21 аймгаас энэ жил 7,497 хүн самранд явсан байна. Овог нэрээрээ цагдаагийн байгууллага дээр бүртгэлтэй байгаа. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт 1,600 орчим хүн, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт 682 хүн уулнаас бууж ирсэн байна.

Өнөөдрөөс түргэвчилсэн шинжилгээ хийгээд эдгээр иргэнийг Улаанбаатар хот болон аймгууд руу явуулж байгаа. Улаанбаатар хот руу вагоноор 600 гаруй иргэн өнөөдөр орой орж ирнэ. Энд авчраад тодорхой байршилд тухайн хүмүүсийн шинжилгээг авна. Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн тухайд ч бас хуваариуд гарсан" гэлээ.