Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Дотоодод бүртгэгдсэн анхны тохиолдлын ойрын хавьтал 443 хүнээс одоогоор 20 гаруй хүн нь өвчлөөд байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсад коронавирусийн дайралтын түвшин буюу халдвар тархаах эрсдэл, өртөлтийн түвшин 2.5-6 хувьтай байгааг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.

Тэрбээр "Анх Ухань хотод коронавирусийн халдвар дэгдэж байгаа үед л манай хүн амын хэдэн хувь нь өвчилж болох талаарх судалгааг тооцооллыг гаргаж байсан. Тэр үед ДЭМБ-аас Монгол Улсад дайралтын түвшин буюу тархах эрсдэл 1.2 хувь байх юм гэж үзэж байсан.

Харин сүүлийн 11 хоногт манайд өвчлөл бүртгэгдэж байгаатай холбоотойгоор дахин үзэхэд өвчлөл бүртгэгдэж буй аймаг, сум, хотод өөр, өөр гарч байна. Гэхдээ ер нь коронавирусийн дайралтын түвшин манай улсад дунджаар 2.5-6 хувь байна" гэв.

"Коронавирусээр өвчилсөн нэг хүн цааш 7-23 хүнд халдаах эрсдэлтэй"

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Бид халдвар бүртгэгдсэн цагаас хойш хариу арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлсэн нь үр дүнтэй байна. Бид хариу арга хэмжээг эрт авч хэрэгжүүлснээр халдварын тархалтыг 70-80% бууруулж чадсан гэж үзэж байгаа.

Энэ арга хэмжээнүүдийг эрт авч эхлээгүй бол өнөөдрийн энэ тохиолдлууд 800-д ч хүрэх эрсдэл байсан.

Халдварын тархалтын индексийг анхны тохиолдол дээр авч үзэхэд л нэг хүн цааш 7-23 хүнд халдаах эрсдэлтэй. 

Анхны тохиолдлын ойрын хавьтал 443 хүнээс одоогоор 20 гаруй хүн нь өвчлөөд байгаа. Энэ нь дайралтын түвшин өндөртэй байгааг харуулж байна.

Ялангуяа, халуун ам бүлийн, 1.5-2 метрээс дотогш уулзсан хүн өвчлөх эрсдэл маш өндөр. Халдварын нууц үе Монгол Улсад 5.2 хоног, халдвартай байх үе нь 2-4 хоног байна" хэмээн хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/160342015803525

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.