Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Улаанбаатарт цас үргэлжлэн орно

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 2020 оны 11 дүгээр сарын 25-ны 20:00 цаг хүртэл Улаанбаатарт шөнөдөө бага зэргийн, өдөртөө цастай байх нь.

Салхи хойноос секундэд 5-10 метрт хүрнэ.

Шөнөдөө Яармаг-Сонгинын орчмоор 21-23 градус хүйтэн байх бол бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Түүнчлэн өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхаарууллаа.

11 дүгээр сарын 26-30-ныг хүртэлх дөрөв хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи их төлөв хойноос секундэд 6-11 метрт хүрнэ.

Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байх бол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байх төлөв гарчээ.

Өнөөдөр Улаанбаатарт орсон цас /Фото сурвалжилга/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг