Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Эмзэг бүлгийн иргэдийг 2.4 сая ширхэг амны хаалтаар хангана

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар салбарын сайд нар мэдээлэл хийлээ. 

Маргааш буюу арваннэгдүгээр сарын 24-нөөс эхлэн 119.mn сайтад халдварын шинэ тохиолдлын талаарх мэдээллийг тодорхой байршуулж байхаар болжээ. Тодруулбал, шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдол хаана, ямар хаяг дээр байсныг тус сайтаас харах боломжтой болж байна. Ингэснээр мэдээллийг ил тод хүргэх боломж бүрдэх юм байна. 

Мөн зорилтот бүлгийнхнийг халдварт өртөх, халдвар тараах хамгийн эрсдэлтэй бүлэгт тооцдог. Тиймээс холбогдох байгууллагуудаас нэн ядуу өрхийн иргэдээс тандалт авах, амны хаалт тараах ажлыг зохион байгуулах болсон байна.

Эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны нэгжээр дамжуулан 2.4 сая ширхэг амны хаалтаар  хангах болсныг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдэгдлээ.