Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн тээврээр ҮНЭГҮЙ ЗОРЧУУЛНА

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 11 сарын 24
Сурталчилгаа

Онцгой нөхцөл байдалд ажиллаж буй иргэн та Hi-Pay аппликейшнийг ашиглан нийтийн тээврээр үнэгүй зорчоорой.

Нээлтээ хийгээд удаагүй ч иргэдийн зайлшгүй хэрэглэдэг аппликейшний нэгт зүй ёсоор багтах болсон Hi-Pay Wallet нь U Money автобусны картыг утаснаасаа цэнэглэх боломжийг иргэдэд олгосоноороо давуу талтай.

COVID 19 халдварт өвчин дэгдсэнтэй холбоотой нийт автобусны карт цэнэглэж борлуулах цэгүүд хязгаарлагдмал ажиллаж байгаа хэдий ч иргэд гар утсаараа U-Money  цэнэглэх боломж нээлттэй байна.

Hi-Pay Wallet-аар автобусны картаа цэнэглэснээр бэлэн мөнгөний хэрэглээ буурч, халдвар дэгдэх эрсдэл багасах ба гар утаснаасаа U Money картаа цэнэглэх нь аюулгүй, эрсдэлгүй сонголт юм.

Hi-Pay Wallet хөгжүүлэгч хамт олны зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд онцгой нөхцөл байдалд ажиллаж байгаа нийт  албан хаагчдынхаа нэг удаагийн нийтийн тээврээр зорчих төлбөрийг төлөхөөр болжээ.

 

Тавигдах шаардлага:

  • Hi-Pay аппликейшнээр 12 сарын 1-ний дотор U-Money картаа цэнэглэсэн байх.
  • Цэнэглэснээс хойш 12 сарын 1-ний дотор нийтийн тээврээр үйлчлүүлсэн байх.

Хэрэв энэ 2 шалгуурыг хангасан бол U-Money картаа Hi-Pay Wallet-д уншуулж ₮500-н нөхөн төлбөр авах боломжтой болох юм.

Иргэн бүр бэлэн мөнгөний хэрэглээгээ багасгаж хайртай бүхнээ хамгаалцгаая.

Hi-Pay Wallet хөгжүүлэгчийн тухай:

“Хай Пэймэнт Солюшнс” ХХК нь 2019 оны 10-р сарын 24-ний өдөр Монгол банкнаас “Төлбөрийн карт хүлээн авагч” тусгай зөвшөөрөл авсан компани юм. Одоогоор арилжааны 12 банкнаас гадна тус зөвшөөрлийг эзэмшиж буй цор ганц Финтек компани.

Хэрэглэгчийн картын мэдээллийг хүлээн авах, хадгалах нь нууцлал, аюулгүй байдлын өндөр стандартыг шаарддаг учраас манай компани дэлхийн хамгийн том 20-н банкны 19-ийн аюулгүй байдлыг хянадаг АНУ-ын  “ACI Worldwide” LLC компанитай технологийн түншээр хамтран ажиллаж байна.

Та Hi-Pay Wallet-ийн дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл энд дарна уу.

 

УТСААРАА U MONEY КАРТ ЦЭНЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ:

Та гар утсаараа картаа цэнэглэхдээ дараах зөвлөмжүүдийг мэдсэн байхад хэрэглэхэд илүү хялбар болно.

  1. Банкны карт холбох заавар ЭНД дарж харна уу.
  2. U money карт цэнэглэх заавар ЭНД  дарж харна уу.
  3. Гар утасны NFC байрлал шалгах заавар ЭНД  дарна уу.
  4. Лавлах утас : 7766 7700

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.