Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Булганы Хялганатаас алга болсон иргэнийг онцгой байдал, эрүүгийн цагдаагийн албаныхан эрэн хайж байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр "Булганы Хялганатаас нэг иргэн арваннэгдүгээр сарын 10-нд Улаанбаатар хот руу автомашинтай гараад сураггүй алга болсон гэж ар гэрийнхэн нь хэвлэлд хандсан. Булган, Эрдэнэтийн цагдаа ажиллаж байна уу? Таньд мэдээлэл ирсэн үү?" гэсэн сэтгүүлчийн асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тайлбар өглөө. 

Тэрбээр "Булганы Хялганатаас гарсан иргэний ар гэрийнхэн нь Улаанбаатар хот руу чиглэж явсан гэж мэдээлэл өгсөн.

Хялганатаас алга болсон иргэнийг Онцгой байдал, эрүүгийн цагдаагийн албаныхан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгааг дөнгөж сая надад хэллээ. Явсан зам зургийг нь гаргаад араас нь эрлийн баг ажиллаж байгаа.

Хэрвээ Улаанбаатар хотод ороод ирчихсэн бол гэдэг үүднээс хяналтын камеруудад эрж хайх ажиллагаа явагдаж байна" гэлээ.