Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяабазар: Хотын хэмжээнд хүнсний дэмжлэг зайлшгүй шаардлагатай 25,636 сурагч бий

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын хуралдааны дараах мэдээллийн үеэр хотын хэмжээнд хүнсний дэмжлэг шаардлагатай хүүхдүүдийн талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Улсын хэмжээнд 44,282 эрсдэлт бүлгийн хүүхэд байгаагаас Улаанбаатар хотод 30.8 хувь нь байна. Нийслэлийн халамжийн газар, БШУЯ, нийслэлийн ЗДТГ хамтран эдгээр хүүхдэд туслалцаа үзүүлэх талаас нь шийдвэр гаргана.

Улаанбаатар хотын хэмжээнд хүнсний тусламж үзүүлэх шаардлагатай өрхийн тоог нийслэлийн Халамжийн газар гаргаад эхний ээлжинд бид түлш, дараа нь хүнсний туслалцаа үзүүлэх чиглэлээр ажиллана. Хотын хэмжээнд хүнсний дэмжлэг зайлшгүй шаардлагатай ЕБС-ийн 25,636 мянган суралцагч байгаагаас 7,900 нь тусламжид хамрагдсан" гэлээ.