2021/04/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,850.02₮
B30
УЛААНБААТАР
16°
|
-5°
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
14:00
S32
13°
15:00
S32
15°
16:00
S32
16°
17:00
S32
16°
18:00
S32
14°
19:00
S32
12°
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/23 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Я.Цэдэвсүрэн: Үдийн цайнаас хэмнэгдсэн мөнгийг дотуур байрны оюутнуудын хэрэгцээнд зарцуулна

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа.

Хуралдааны дараах мэдээллийн үеэр БШУ-ы сайд Я.Цэдэвсүрэн “ЕБС, цэцэрлэг, МСҮТ, их, дээд сургуулийн хичээлийг цахим хэлбэрт шилжүүлж, онлайнаар хичээллээд явж байна. ЕБС, цэцэрлэгийн теле болон онлайн хичээл арванхоёрдугаар сарын 18-нд дуусаад хүүхдүүд хоёрдугаар 1-н хүртэл амарна.

Их, дээд сургуулийн хичээл 2021 оны нэгдүгээр сарын 5-нд дуусаад хоёрдугаар сарын 15-н хүртэл амарна. Дотуур байранд болон байр түрээсэлж амьдарч байгаа оюутнуудыг шинжилгээнд хамруулаад эхэлчихсэн байгаа.

УОК-оос шийдвэр гарсны дараа оюутнуудаа гэрт нь хариулна. Хичээл хийгүй болчихлоо гэдэг нэр томьёог бид хэрэглэхгүй байвал зүгээр байна.

Бид танхимын сургалтыг танхимын бус хэлбэр рүү шилжүүлсэн.

Дотуур байранд амьдарч байгаа 11 мянга гаруй оюутнаас асуумж судалгаа авч байна. Улсын хэмжээнд 44,282 хүүхэд хоол, хүнс тэжээлийн дутагдалд орж болзошгүй гэсэн судалгаа гарсан.

Цэцэрлэг болон сургуулийн үдийн цайнаас хэмнэгдсэн мөнгийг дотуур байрны оюутнуудын хэрэгцээнд зарцуулахаар болсон" гэлээ.

ВИДЕО:

https://fb.watch/1Xa-w3r-2a/

 

x