Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Мөнгөний бодлогын хүү 6% болсноор банкны зээлийн хүү буурах боломжтой юу?

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, мөнгөний бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж, 6% болгох шийдвэр гаргаснаа танилцуулсан билээ.

Хорооноос шийдвэрээ танилцуулсны дараа Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн сэтгүүлчдийн асуултад хариулт өгөхдөө зарим тоон мэдээллийг өгсөн юм.

Тухайлбал, 2020 он гарснаас хойш 125 мянган зээлдэгчийн 5.3 их наяд төгрөгийн зээл КОВИД-19 цар тахалд өртжээ. Энэ нь нийт зээлийн 33 хувийг эзэлсэн байна.

Мөн зээлдэгчид банкандаа хүсэлтээ тавьсан бөгөөд банкууд материалыг нь хүлээж авч нийт 3.7 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийжээ. Үүнд,

  1. Бизнесийн зээл- 2.2 их наяд төгрөг
  2. Иргэдийн хэрэглээний зээл- 1.5 их наяд төгрөг байжээ.  

Тэрбээр хэлэхдээ “Бизнест нь хүндрэл учирсан, өдөр тутмын орлого нь тасар ч байгаа ААН-үүд банкандаа хандан хүсэлт өгч, зээл төлбөрөө хойшлуулах авах боломжтой.

Мөнгөний бодлогын хорооноос өнөөдөр банкны салбарт гаргасан шийдвэрийн хувьд:

  1. Банкууд эх үүсвэрээ ашиглан тодорхой зээлүүддээ дэмжлэг үзүүлэх боломж олгосон  
  2. Хавтгайрсан арга хэмжээ байх ёсгүй тул  банкууд өөрийн бизнес чиглэл төлөвлөгөөнийхөө дагуу тохирох арга хэмжээгээ авах боломж олгож байна.  

Түүнчлэн Засгийн газрын арга хэмжээтэй мөнгөний бодлогын арга хэмжээ уялдах ёстой. КОВИД-19 цар тахал нь улсын  төсөв, өрх гэр бүл, ААН-д адилхан хүндээр тусаж байгаа. Улсын төсвийн орлого маш их хэмжээгээр тасраад явж байна

Хүүгийн ерөнхий түвшинг ийнхүү багасгаж байгаа нь нөгөө талаар Засгийн газарт нэмэлт эх үүсвэр хэрэгтэй бол бага зардлаар үүсгэх боломж бүрдэж буй юм.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар бонд гаргаад, шаардлагатай зүйлийг санхүүжүүлэх эх үүсвэр босгохоор бол мөнгөний бодлогын хүүнээс ч бага хүүгээр босгох боломж үүсэж байгаа гэж харж байна” гэв.