Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдрийн байдлаар 13 төрлийн байгууллагын 11,000 автомашин QR код бүхий зөвшөөрөл авсан байна"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

QR кодтой холбоотой асуудлаар НОК-ын гишүүн С.Энхтөр мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/niisleliinmedeee/videos/297157648267936
13 салбарын чиг үүрэг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд албаны хэрэгцээний автомашинаа бүртгүүлэх хүсэлтээ nokshtab@ulaanbaatar.mn хаягаар илгээнэ үү.

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дэргэд Замын хөдөлгөөн зохицуулах баг хоёр хоногийн өмнө байгуулагдан ажиллаж байгааг НОК-ын гишүүн Н.Энхтөр хэллээ.

Тэрбээр “Эмнэлэг, хэвлэл мэдээллийн байгууллагын нэр дээрх автомашин нь кодлол авсан. Харин ажилчид нь ажлын газрын үнэмлэхээ үзүүлээд явах шаардлага тавьж буй.

Өнөөдрийн байдлаар тусгай чиг үүрэг бүхий 13 байгууллагын 11,000 автомашин QR код бүхий зөвшөөрлийг авсан байгаа. Цаашид 15,000 автомашинаас хэтрүүлэхгүй байх хатуу шаардлагыг барьж байна.

Зөвхөн зайлшгүй шаардлагатай 13 чиг үүрэг бүхий байгууллагын ажилчдыг л саадгүй хөдөлгөөнд оролцуулах л бодолтой 13 чиг үүргийн байгууллагууд 06:00-22:00 цаг хүртэл хөдөлгөөнд оролцож болох зохицуулалттай” гэсэн юм.