Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Болдтөмөр Ерөө гол” компани “УБТЗ” ХХН-д 500 сая төгрөг хандивлалаа

ikon.mn
2020 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

“Болдтөмөр Ерөө гол” компани төмөр замчдын шинжилгээ, оношлогоонд, нийгмийн асуудалд зориулж 500 сая төгрөг болон, 50 мянган ширхэг амны хаалтыг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт хандивлалаа. 

Хандивыг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр зам хариуцсан захирал М.Сүхбаатар, “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Чулуунхүү нар “УБТЗ” ХНН-т гардуулав өгөв. 

Тус компанийн Гүйцэтгэх захирал П.Чулуунхүү: “Болдтөмөр Ерөө гол” компани нь Улаанбаатар төмөр замтай хамтран ажиллаад 10 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Манай 1,500 гаруй ажилтны 400 гаруй нь төмөр замчин байдаг. Тиймээс төмөр замын үйл ажиллагаа, төмөр замчдын жаргал зовлонг бид сайн ойлгодог. Энэ ч үүднээс цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед “Болдтөмөр Ерөө гол” компанийн нийт ажилтан, албан хаагчдын зүгээс “УБТЗ” ХХН болон нийт ажилтнуудад 500 сая төгрөг, 50 мянган ширхэг амны хаалтыг буцалтгүй тусламж хандивлаж байна” гэв. 

 

“Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр зам хариуцсан захирал М.Сүхбаатар: Монгол Улсад өмчийн олон хэлбэрийн төмөр зам байна. Монголд төмөр замын салбарыг хөгжүүлэхийн тулд бид хамтарч ажиллаж, бие биедээ тус дэм болж ажиллах үүднээс манай компани дээр дурдсан дэмжлэгийг үзүүлж байгаа юм. Төмөр замчид энэ амаргүй үеийн даван туулж, тээврийн үйл ажиллагааг тасралтгүй явуулна гэдэгт бид бүрэн итгэж байна. Ган зам нь зурааж, гал тэрэг нь хурдалж явах болтугай гэдэг ерөөл өргөе. 
Бидний хамгаалах, туслах сэтгэл нэг дор явж байгаа юм шүү.   

Хандивыг хүлээн авсан “УБТЗ” ХНН-ийн Нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных “Төмөр замчдынхаа нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. “УБТЗ” ХНН-т 15,600 орчим төмөр замчин ажилладаг. Өнөөдрийн байдлаар нийт төмөр замчдын 15,200 орчим нь коронавирусийн шинжилгээнд хамрагдаад байна. 315 ажилтан ажилтан хүндэтгэх шалтгааны улмаас шинжилгээ өгч амжаагүй байгаа. 
Өнөөдрийн карантины нөхцөл байдалд цөөнгүй төмөр замчин тусгаарлалтад, өөр өртөө зөрлөгүүдэд ажилладаг 328 төмөр замчин Улаанбаатарт хөл хорионд байна. Мөн Төмөр замын сургуулийн 178 оюутан дотуур байрандаа байна.

 

Тээврийн тасралтгүй ажиллагааг хангахын тулд хол хорионд байгаа хүмүүсийн ажил үүргийг хэн нэг хүн гүйцэтгэж байх ёстой. Тиймээс бид стандарт бус хэд хэдэн арга хэмжээг авч, тээврийн аюулгүй байдлаа ханган ажиллаж байна. Тухайлбал, тэтгэвэртээ гараад удаагүй байгаа ахмадуудынхаа судалгааг гарган, энэ ажилт татан оруулцуулж байгаа.  Тийм учраас төмөр замын тээвэр өнөөдөр найдвартай ажиллаж байна. 

Бид энэ хандивыг коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй ажилдаа зориулах болно. Өнөөдрийн байдлаар төмөр замын 450 гаруй ажилтан тусгаарлагдаад байна. Бид хандивыг туслаарлалтад байгаа төмөр замчдын эмчилгээ, оношлогоо болон дээр дурдсан, илүү цагаар ажиллаж байгаа төмөр замчид, ахмадууд, өрх толгойлсон эцэг, эхчүүдэд дэмжлэг хэлбэрээр олгоно. Мөн нийт ажилчдынхаа арваннэгдүгээр сарын цалинг урамшуулалтай нь бүтнээр нь олгох шийдвэрийг Замын захиргаанаас гаргасан” гэв.

Үүсгэн байгуулагдсанаасаа хойш гадаад, дотоод зах зээлээс 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн Баянгол төмрийн хүдрийн уурхай нь өнгөрсөн 2019 онд ажилчдадаа зориулан Баянгол цогцолбор хотхоныг ашиглалтад оруулсан билээ.