Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгинохайрхан дүүрэгт 5 том хүн, 1 хүүхдийн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу эерэг гарч, батлагджээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сонгинохайрхан дүүрэгт түргэвчилсэн оношилгооны 11 цэг ажиллаж байна.

Иргэдийг эдгээр цэгүүдээр үйлчлүүлэхэд урьдчилан цаг авах байдлаар бөөгнөрөл үүсгэхгүй байх чиглэлд анхаарч ажиллаж байна.

2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш нийт 2,312 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн. Эдгээрээс 1,276 иргэнийг PCR шинжилгээнд хамруулсан. Одоогоор 5 том хүн, 1 хүүхдийн шинжилгээний хариу эерэг гарч, батлагдлаа.

Шинжилгээгээр батлагдсан хоёр голомтын ойролцоо оношилгооны цэг байгуулж, ойр орчмын оршин суугчид, үйлчилгээний байгууллагуудын ажилчдыг яаралтай шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайгийн гаргасан захирамжийн хүрээнд Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Улаанзагалмай болон холбогдох байгууллагууд бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийг сахиулан ажиллаж байна гэж байна гэж НЗДТГ-ын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.