Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Эдгэрсэн хүмүүс дахин COVID-19-өөр өвчилсөн тохиолдол манай улсад байхгүй

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
ХӨСҮТ /Гэрэл зургийг mpa.mn/

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид цахимаар холбогдон албаны хүмүүсээс зарим зүйлийг тодруулсан.

Энэ үеэр "COVID-19-өөр өвчлөөд эдгэрсэн хүмүүст уг өвчний шинж тэмдэг дахин илэрвэл яах вэ, эдгэрсэн хүмүүстэй эргэх холбоотой байгаа юу" гэсэн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Эдгэрч гараад ханиах болон бусад эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-д хандаарай. Магадгүй өөр вирусээр ханиад туссан байх эрсдэлтэй тул давтан шинжилгээнд орно.

Энэ бол шинэ төрлийн вирус тул дахин өвчлөхгүй гэж хэлэхгүй. Иймд та коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрээд гарсан бол ХӨСҮТ-ийн 100, 80086829 дугаарт хандан зөвлөгөө аваарай.

Одоогоор 340 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарсан. Өвчилсөн хүнийг бүрэн эдгэрсний дараа гурав хоног дараалан, сувиллын ажиглалтад шилжүүлсэн 14 хоногийн хугацаанд хоёр удаа, гэрийн ажиглалтын хугацаанд мөн хоёр удаа шинжилгээ хийж, харьяа эрүүл мэндийн төвд нь шилжүүлж өгдөг. Эдгэрээд гарсан хүмүүсээс дахин өвчилсөн тохиолдол манай улсад байхгүй" хэмээн хариулав. 

Өнөөдрийн байдлаар бүрэн эдгэрсэн 340 хүний

  • 28 нь сувиллын ажиглалтад,
  • 312 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан байна. 
ВИДЕО:
https://www.facebook.com/iKonNews/videos/1788100374686442

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.