Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн эрсдэлтэй энэ үед U MONEY картаа УТСААРАА цэнэглээрэй

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 11 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Улсын онцгой комиссын шийдвэрээр Covid19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хөл хорионы дэглэмийн үед зайлшгүй шаардлагаар ажил үүргээ гүйцэтгэж байгаа иргэдийг эрсдэлд орохоос сэргийлэх зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс нийтийн тээврийн үйлчилгээ энгийн цагийн хуваарийн дагуу буюу өглөө 06:40 цагаас орой 22:00 цагийн хооронд үйлчлэх боллоо.

Хэрэв та зайлшгүй шаардлагаар нийтийн тээврээр зорчих бол амны хаалт болон бээлий хэрэглэж зорчихоос гадна U money картаа утсаараа цэнэглэж өөрийн болон бусдын эрүүл мэндийг эрсдэлээс сэргийлээрэй гэж зөвлөж байна.

U MONEY ЦАХИМ КАРТЫГ “ХЭЗЭЭ Ч, ХААНААС Ч” ЦЭНЭГЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

 

Нийтийн тээврээр зорчигч иргэдэд үйлчилгээг ойртуулах үүднээс энэ удаад Улаанбаатар Смарт Карт ХХК болон Хай Пэймэнт Cольюшнс ХХК хамтран Hi-Pay хэтэвчээр дамжуулан “U  money” картыг гар утсаараа цэнэглэх үйлчилгээг нэвтрүүлээд байна. Ингэснээр та нийтийн тээврээр зорчихоосоо өмнө “Хэзээ ч, Хаанаас ч” картаа цэнэглэх боломжтойгоос гадна ямар нэгэн шимтгэл төлөхгүй.

Энэхүү үйлчилгээг авахын тулд та гар утсандаа Hi-Pay wallet апликейшныг татан авч суулгаад өдөр тутмын төлбөр тооцоонд ашигладаг дурын банкны картаа хэтэвчиндээ холбох эсвэл хэтэвчиндээ мөнгөө байршуулаад U money картаа цэнэглэх боломжтой ба таны гар утас NFC функцтэй байхад л хангалттай.

Та апликейшн татаж авах бол https://www.hipay.mn/app-download холбоосоор орж гар утсандаа суулгаарай.

HI-PAY  WALLET ГЭЖ ЮУ ВЭ?

 

Hi-Pay Wallet нь хэрэглэгчийн төлбөр тооцооны бүхий л хэрэгцээг цогцоор нь шийдэх олон улсын стандарт бүхий Монгол залуучуудын хөгжүүлсэн аппликейшн юм. “Хай Пэймэнт Солюшнс” ХХК нь 2019 оны 10-р сарын 24-ний өдөр Монгол банкнаас “Төлбөрийн карт хүлээн авагч” тусгай зөвшөөрөл авсан компани юм. Одоогоор арилжааны 12 банкнаас гадна тус зөвшөөрлийг эзэмшиж буй цор ганц Финтек компани.

Хэрэглэгчийн картын мэдээллийг хүлээн авах, хадгалах нь нууцлал, аюулгүй байдлын өндөр стандартыг шаарддаг учраас манай компани дэлхийн хамгийн том 20-н банкны 19-ийн аюулгүй байдлыг хянадаг АНУ-ын  “ACI Worldwide” LLC компанитай технологийн түншээр хамтран ажилладаг ба олон улсын төлбөрийн картын том тоглогчид болох VISA, MasterCard, American Express, JCB, Discover хэмээх 5 байгууллагын хамтран боловсруулсан төлбөрийн картын нууцлалын PCI DSS 3.2.1 буюу хамгийн сүүлийн стандартыг бүрэн хангаж сертификат авсан.

Монголдоо анх удаа “Tokenization” нэвтрүүлсэн финтек компани юм. Tokenization нь хэрэглэгч гүйлгээ хийхдээ картын мэдээллээ нэг удаа оруулсан бол, дараагийн гүйлгээнд дахин картын мэдээлэл оруулалгүйгээр амар хялбар, төлбөр тооцоо хийх боломж бүхий технологийн шийдэл юм.

УТСААРАА U MONEY КАРТ ЦЭНЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

Та гар утсаараа картаа цэнэглэхдээ дараах зөвлөмжүүдийг мэдсэн байхад хэрэглэхэд илүү хялбар болно.

  1. Банкны карт холбох заавар ЭНД дарж харна уу.
  2. U money карт цэнэглэх заавар ЭНД  дарж харна уу.
  3. Гар утасны NFC байрлал шалгах заавар ЭНД  дарна уу.
  4. Лавлах утас : 7766 7700

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААС ЗӨВЛӨЖ БАЙНА

 

Та амны хаалтаа тогтмол зүүх, гараа сайтар савандаж угаах, хүн хоорондын зай барих, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, олон нийтийн газраар явахгүй байх, ковид-19-ийн  талаар мэдээлэл, зөвлөгөөг 119 дугаарт хандаж авах зөвлөж байна. Хэрэв зайлшгүй шаардлагаар нийтийн тээврээр зорчих бол та өөрийн гар утсаараа картаа цэнэглэж халдвараас урьдчилан сэргийлээрэй.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.