Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатар хот болон төмөр зам дагасан хэсэгт 30,000 орчим хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цэргийн төв эмнэлэгт өчигдрөөс эхлэн коронавирусийн батлагдсан халдварын хөнгөн өвчтөнүүдийг эмчилж эхэлсэн тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

"Цэргийн төв эмнэлэгт өчигдрөөс COVID-19-ийн хөнгөн өвчтөнүүдийг эмчилж эхэлсэн"

Тэрбээр “ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт өчигдрөөс эхлэн коронавируст халдварын хөнгөн өвчтөнүүдийг эмчилж эхэлсэн. Тухайн хоёр эмнэлэгт одоогоор нийт 293 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Эдгээрээс биеийн байдал хөнгөн 245, хүндэвтэр 48 хүн байгаа" хэмээн онцлов.

Үргэлжлүүлэн "Бид өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлын хоёрдугаар хавьтлын 7,787 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Үүний зэрэгцээгээр төмөр замын хэсэгт болон Улаанбаатар хотод нийлээд түргэвчилсэн тестийн шинжилгээг 30,000 орчим хүнд хийхэд коронавирус илрээгүй. Гэхдээ хавьтлыг илрүүлэх, тандах судлах ажиллагаа үргэлжилнэ.

Мөн бид хүн ардынхаа дунд халдвар илрүүлэх ажлыг өргөн хүрээтэйгээр түргэвчилсэн тестээр хийж буй.

Түүнээс гадна томуугийн тандалтын ажлаа идэвхжүүлэх зорилгоор бүх дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд амьсгалын замын халдвараар эмнэлэгт хэвтсэн хүн бүрд коронавирус илрүүлэх шинжилгээ хийж байгаа.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ч амьсгалын замын ханиад шуухинаагийн шинж тэмдэгтэй ирсэн хүмүүст коронавирус илрүүлэх шинжилгээг давхар хийж байна" хэмээн хэлэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1788100374686442

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.