Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Зарим арилжааны банк маргаашаас ажиллаж эхэлнэ

А.Намуун, iKon.mn
2020 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Арилжааны банкууд маргаашаас ажиллаж эхлэх талаар мэдэгдлээ гаргаад байна.

Одоогийн байдлаар ХААН Банк, Хасбанк, Төрийн банк, Капитрон банк ажиллах салбар, цагийн хуваариа албан ёсны фэйсбүүк хуудсаараа мэдээлээд байгаа юм.

Арилжааны банкуудын зүгээс харилцагчдадаа зайлшгүй шаардлагатай тохиолдолд салбарт биелэн ирэх, ирэхдээ халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихыг зөвлөжээ.

Банкуудын цагийн хуваарь болон ажиллах салбаруудын мэдээлэл:

ХААН Банк

ХААН Банкны 11 салбар 09:00-16:00 цагт ажиллах нь.

 

Хасбанк

Хасбанкны 11 салбар 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.

 

Төрийн банк

Төрийн банкны Улаанбаатар хотын салбар нэгжүүд 08:00-18:00 цагийн хооронд ажиллана.

 

Капитрон банк

Капитрон банкны 3 салбар зөвхөн халамж, хүүхдийн мөнгө олгох, цахим банк болон карт нээх үйлчилгээг 09:00-17:00 цагт үзүүлнэ.