2020/11/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.94₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-19°
21:00
S20
-9°
22:00
S20
-9°
23:00
S20
-10°
00:00
S20
-10°
01:00
S20
-10°
02:00
S20
-10°
03:00
S20
-11°
04:00
S20
-11°
05:00
S20
-11°
06:00
S20
-11°
07:00
S20
-12°
08:00
S20
-12°

Автобусны буудлын 86 эцсийн зогсоолд өдөр бүр хяналтын ажилтан ажиллаж байна

ikon.mn
2020 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын 26 мянга гаруй алба хаагч коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга  хэмжээг эрчимжүүлэх, бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна.

Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас өчигдөр /2020.11.21/ авч хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар өглөө.

Тэрбээр “Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 07:00-2200 цагийн хооронд зорчих нь нээлттэй болсон. Мөн нийтийн тээврийн цагийн хуваарийг энгийн горимд шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг өнөөдөр авч байна.

Нийслэлийн хэмжээнд 86 автобусны буудлын эцсийн зогсоолд хяналтын ажилтан өдөр бүр гарч нэг автобусанд дунджаар 12 хүртэлх тооны зорчигч суух, хүн хоорондын зай барих, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байдалд хяналт тавьж байна. 

Одоогийн байдлаар хүнсний үйлдвэрүүд доголдолгүй үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Нийслэлийн хэмжээнд 18 шинжилгээний төв, 84 өрхийн эрүүл мэндийн төвөөр түргэвчилсэн оношлуураар нийт 3,437 иргэнийг коронавирусийн шинжилгээнд хамруулсан. Иргэддээ анхааруулж хэлэхэд хөл хорионы дэглэм огт буураагүй, халдвар хамгааллаа сайн сахихыг зөвлөе” гэв.

                                     

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

 

 

 

 

x