Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

НОК: Тандалтын шинжилгээний цэгийг 102-оор нэмэгдүүлнэ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч байна.

Шууд үзэх: 

https://www.facebook.com/niisleliinmedeee/videos/1009692562861782

НОК-ын Шуурхай штабын гишүүн Э.Эрдэнэбаатар "УОК-оос өгсөн чиглэлийн дагуу өнөөдрөөс нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн горимд шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор нэг автобусанд 12 иргэнийг суулгах зохицуулалтыг хийж байна.

Түгээлтийн цагийн хуваарьт мөн өөрчлөлт оруулсан. Түгээлтийн жолооч, ажилтнуудыг халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих зөвлөмжүүдийг хүргэж байгаа.

НОК-ын зүгээс тодорхой цаг хугацаанд тодорхой шийдвэр гаргаж байгаа. Зарим шийдвэр иргэдэд маань ойлгогдохгүй байх тохиолдол гарч байгааг бид ойлгож байна. 

Нийслэлийн хэмжээнд цаашдаа шинжилгээ авах цэгийг 102-оор, тандалтын 20-30 багаар нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, НОК-оос тандалтын шинжилгээний цэгүүдийг шинээр нэмж байгуулахаар ажиллаж байгаа ба нэг дэх өдрөөс уг ажил эрчимжиж иргэд тандалт, оношилгоонд тогтмол хамрагдах боломж нэмэгдэнэ гэж ойлгох хэрэгтэй" гэв. 

Мөн өнөөдрийн байдлаар 50 тонн нөөцийн махыг борлуулах ажлыг хийжээ.