Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: COVID-19 халдварын эмчилгээнд хэрэглэж байгаа эмийг зарлах нь эрсдэлтэй

Н.Урантулга, iKon.mn
2020 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
ХӨСҮТ /Гэрэл зургийг mpa.mn/

Улсын хэмжээнд COVID-19 халдварын 608 тохиолдол батлагдаж, үүнээс 337 хүн эдгэрээд байгаа. Тэгвэл эдгэрсэн хүмүүст ямар эмчилгээ хийж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Тэрбээр "ДЭМБ-ын гишүүн улс бол тус байгууллагын зөвлөмж, зөвлөгөөг дагаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Тийм учраас ДЭМБ-ын эмчилгээний удирдамж өөрчлөгдөх тухай бүрд түүнийг дагаж ирсэн. Ингээд 10 сарын хугацаанд 300 гаруй хүнээ эмчлээд байна. Дээрээс нь ОХУ, АНУ-д шинээр нэмэгдсэн эм, шинэчлэгдсэн удирдамжийг давхар дагаж мөрддөг.

Эмчилгээний явцад нэгдүгээрт вирусийн эсрэг, хоёрдугаарт дархлаа дэмжих, гуравдугаарт хүндрэлийн эсрэг, хэрвээ хүндэрсэн бол антибиотик эмчилгээнд орно. Энэ горимыг мөрдсөөр ирсэн. Цаашдаа ч ДЭМБ-ын заавар зөвлөмжийг дагаад явна.

Эмчилгээнд хэрэглэж байгаа эмийг зарлах нь эрсдэлтэй. Өнөөдөр хавьтал болсон байна ирээд шинжилгээ өг гэхэд ирэхгүй байгаа хүмүүс далдуур дур мэдэн эм уугаад биеийн байдал нь хүндрэх эрсдэл байгаа. Тиймээс эмчилгээний нарийн зөвлөгөө зөвлөмжийг яг эмчлүүлж байгаа хүндээ өгнө" хэмээн хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/420916732626834
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.