Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хамба ламын оршуулгын ёслолд оролцсон Сербийн шашны тэргүүн Covid-19 өвчнөөр таалал төгсжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Сербийн үнэн алдартны шашны тэргүүн Ириней

Баасан гарагт Сербийн үнэн алдартны шашны тэргүүн Ириней нийслэл Белград хотын эмнэлэгт Covid-19 өвчний хүндрэлээр нас баржээ.

90 настай Ириней арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хөрш Монтенегро улсын тэргүүн хамба Амфилохие Радовичийн оршуулгын ёслолд оролцохдоо коронавирусийн халдвар авсан байна.

Тэрбээр энэхүү ёслолд оролцсоноосоо хойш гурав хоногийн дараа халдвар авсан нь оношлогджээ. Монтенегрогийн нийслэл Подгорица хотод болсон оршуулгын ёслолын үеэр тэргүүн хамба Радовичийн шарилыг авсанд нь нээлттэй байрлуулж, сүмд цугларсан сүсэгтнүүд салах ёс гүйцэтгэсэн байна.

 

Ингэхдээ уламжлал ёсоор сүсэгтнүүд шарилын гар, духан дээр үнсэцгээжээ. Ириней ч бас энэ уламжлалыг дагасны улмаас халдвар авсан байна.

1930 оны наймдугаар сарын 27-нд төрсөн Ириней 2010 онд Сербийн үнэн алдартын шашны тэргүүнээр томилогдож байжээ.

Балканы хойгийн Серби улсад сүүлийн байдлаар коронавирусийн халдварын 104,097 тохиолдол бүртгэгдэж, 1,110 өвчтөн нас бараад байна.

 

Эх сурвалж: CNN