Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Халдвартай иргэний явсан маршрутыг тодорхойлох IT хяналтын системийг ирэх долоо хоногоос танилцуулна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Халдвартай иргэдийн маршрут байршлыг илрүүлдэг олон улсын туршлагыг манай улс судалж байгаа талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хэлэв.

Тэрбээр "Халдвартай иргэний явсан маршрут, байршлыг илрүүлдэг шилмэл туршлагыг судалж байна.

Тухайлбал, халдварын хяналтдаа авч чадсан Тайвань улсын гол нууц нь хяналтын системийг IT дээр суурилж бий болгосон явдал юм.

Үүнтэй холбоотойгоор Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар, Улсын онцгой комиссоос COVID-19-тэй үед хэрхэн зохицож амьдрах тал дээр IT-д суурилсан шийдлүүдийг боловсруулж байна.

Тиймээс IT хяналтын системийг удахгүй буюу ирэх долоо хоногоос танилцуулна.

Одоогоор QR код болон иргэдийн гар утсанд суурилсан нийт дөрвөн хувилбарыг хөгжүүлж байгаа" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/392876065463278