Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Сандагсүрэн: Хөдөө орон нутгийн иргэдээс шинжилгээ аваад нийслэлээс гаргах боломж бүрдсэн

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатарт ирээд хорионд орсон иргэдийг орон нутагт буцаах асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч, НОК-ын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэн тайлбар өглөө.

Тэрбээр “Шилжилт хөдөлгөөнтэй холбоотой олон өргөдөл авч байна. Шийдвэрлэхээс өөр аргагүй олон зүйл байна. Хөдөө орон нутгийн иргэдээс шинжилгээ аваад нийслэлээс гаргах боломж бүрдсэн.

Гол нь орон нутагт эдгээр хүний хөл хориог хэдий хугацаанд барих баталгааг бидэнд өгөх вэ гэдэг дээр УОК-т асуудал тавьж байгаа. Энэ асуудал шийдэгдэхэд Улаанбаатарт байгаа иргэдээс PCR болон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ аваад орон нутаг руу буцааж болно” гэлээ.

“Хөдөө орон нутгаас хотод гацсан, Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт гацсан иргэдийг шинжилгээнд хамруулж гаргах талаар эцсийн шийдвэр гаргаагүй. Гэхдээ энэ тал дээр тусдаа ажлын хэсэг гаран, зохион байгуулж байна” гэдгийг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг нэмж хэлэв. 

 

Видео:

https://fb.watch/1UI7Igg636/