Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Шаардлагатай тохиолдолд олдохгүй байгаа эсвэл өөрсдөө хандаагүй хүмүүсийг хаягаар нь зарлана"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Шаардлагатай тохиолдолд коронавирус илрүүлэх шинжилгээнд өөрсдөө очихгүй байгаа хүмүүсийг хаягаар нь зарлах тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Тэрбээр "Бид батлагдсан тохиолдол бүрийг өдөрт нь мэдээлж буй. Өнөөдрийн хувьд Улаанбаатар хотод 5 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр тохиолдол нь бүгд өмнөх  халдварын ойрын хавьтал болсон хүмүүс.

Эхний тохиолдлуудын хувьд караокетой холбоотой, мөн тухайн халдвар авсан хүний амьдардаг орон сууцны орцны хүмүүс, доод давхар зэрэгт халдвар тараасан талаар өмнө нь бид мэдээлж байсан. Энэ хэсгээс зарим нь гарч байна.

Мөн зарим нь цайны газар хамт орсон, уулзсан зэрэг хүмүүсээс халдвар илэрч байна. Нэгэнт халдвартай хүмүүс хумьж авсан голомтод байгаа учраас явсан газруудыг олон зарлах нь тийм ч ач холбогдолтой бус.

Бид илэрсэн тухай бүрд нь дам, давхар хавьтлуудыг олж тогтоон, шинжилгээ авч байгаа. Шаардлагатай тохиолдолд олдохгүй байгаа, халдвартай хүмүүстэй хавьтал болсон хэр нь өөрсдөө хандахгүй байгаа хүмүүсийг бид хаягаар нь зарлана.

Одоогоор төрийн олон байгууллага хавьтлыг илрүүлж, хариу арга хэмжээ авч, халдвартай хэсгийг хамгаалалтад авахад маш сайн ажиллаж байгааг энэ ташрамд хэлье” гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/191166414402268/videos/1053341055130234

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.