Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Аль болох шөлтэй хоол идэх нь дархлааг дэмжихэд тустай"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл коронавируст халдвараас сэргийлэхэд тустай хоолны дэглэмийн талаар зөвлөгөө өглөө.

Тэрбээр “Коронавируст халдвараас сэргийлэх нэг арга нь дархлаагаа дэмжиж, зөв хооллох явдал юм.

Тухайлбал, шингэний хэрэглээ сайн байх хэрэгтэй бөгөөд өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус уухыг зөвлөж байна. Ингэхдээ нимбэг, зөгийн бал, чацаргана, аньс, нэрс зэргийг хольж ууж болно.

Түүнчлэн чихрийн агууламж ихтэй зүйлсээс аль болох татгалзаарай. Мөн даршилсан халуун ногоотой бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх нь зөв. Өөх тосны хувьд, транс тосноос татгалзаж, ургамлын тос, оливын тос хэрэглээрэй.

Мөн сонгино, саримс, хөмүүл зэрэгтэй мах, махан бүтээгдэхүүнийг чанаж, шөлтэй хоол идэх нь дархлааг дэмжихэд тустай. Бүхэл үрийн гурил нь дархлааг дэмжихэд тустай тул түлхүү хэрэглэхийг зөвлөж байна. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг ч аль болох халуунаар нь уухыг хичээгээрэй” хэмээн ярив.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1053341055130234

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.