Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдрийн байдлаар хотоос 1,672 тээврийн хэрэгсэл, 3,452 зорчигч гарсан байна

ikon.mn
2020 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт, Өлзийт, Гүнт, Хонхор, Тавантолгой, Баруун түрүүн, Дөрөвдүгээр зөрлөг, Элстэй товчоодод Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газраас алба хаагчид хяналт, шалгалт хийж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн шалган нэвтрүүлэх есөн товчоогоор нэвтэрсэн 1,448, хотоос гарсан 1,672 тээврийн хэрэгсэл байна. Мэргэжлийн байгууллагын 83 алба хаагч хот руу орж ирсэн 2,892, хотоос гарсан 3,452 зорчигчид эрүүл мэндийн хяналт, үйлчилгээ үзүүлэн ажиллажээ.

Өчигдрийн байдлаар сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс