Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Хэрэв хөл хорио тогтоогоогүй бол их, дээд сургуулийн орчинд өвчлөл тархах эрсдэлтэй байсан"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хөл хорионы дэглэм ач холбогдлоо өгч байгаа тухай хэллээ.

Тэрбээр "ХӨСҮТ-д одоогоор 234 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Бид голомтод хөл хорионы арга хэмжээ авсны үр дүнд халдварын тархалт гайгүй байна.

Тухайлбал, урьд шөнө батлагдсан 2-3 тохиолдол оюутан, сурагч байгаа юм. Хэрэв бид хөл хорионы арга хэмжээ аваагүй байсан бол их, дээд сургуулийн орчинд өвчлөл тархах эрсдэл өндөр байх байсан” хэмээн онцлов.

"Өвчтөнүүдэд уламжлалт өвөрмөц эм тан хэрэглээгүй"

Түүнчлэн "Өвчтөнүүдэд ДЭМБ-ын удирдамжийн дагуу эмчилгээ хийж байгаа. Үр дүн нь ч гарч байна.

Бид коронавируст халдвараар батлагдсан тохиолдлуудад эхний үед вирусийн эсрэг дөрвөн төрлийн эм хэрэглэж буй бөгөөд одоогоор уламжлалт өвөрмөц эм тан хэрэглээгүй.

Мөн дархлаа дэмжих бэлдмэл хэрэглэж байгаа бөгөөд хүндэрсэн хүмүүст мэдээж антибиотик хэрэглэж байна" гэдгийг хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/191166414402268/videos/725142471769518

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.