2021/10/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.48₮
B30
УЛААНБААТАР
|
-5°
B30
УЛААНБААТАР
10°
|
-5°
B30
УЛААНБААТАР
10°
|
-4°
22:00
S31
-2°
23:00
S31
-3°
00:00
S31
-3°
01:00
S31
-4°
02:00
S31
-4°
03:00
S31
-4°
04:00
S31
-5°
05:00
S31
-5°
06:00
S31
-6°
07:00
S31
-6°
08:00
S32
-6°
09:00
S32
-4°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төмөр замын 15,629 ажилтнаас 11,400 хүнийг шинжилгээнд хамруулжээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Улаанбаатар төмөр зам” ХНН-т коронавирусийн халдварт өвчин үүссэнтэй холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал өнөөдөр болжээ.

Одоогийн байдлаар төмөр замын 15,629 ажилтнаас 11,400 хүнийг шинжилгээнд хамруулаад байна.

Уг хурлын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар зарим үүрэг даалгаврыг өгчээ. Үүнд:

  • Төмөр замд ажилтай 4,229 хүнийг амралтын өдрүүдэд, удирдах газрын 433 хүнийг өнөөдөр амжиж шинжилгээнд хамруулах ажлыг яаралтай зохион байгуулах,
  • Төмөр замчдаас ирж байгаа саналын дагуу ээлжийн ажилтай байгаа хүмүүсийг витаминжуулах, дархлаа сайжруулах эм бэлдмэл, бодисоор  хангах, хяналт тавих,
  • Зангилааны удирдлагууд орон нутгийн Онцгой байдлын комисстой ойр, хамтарч ажиллах, шаардлагатай бол өдөрт гурван удаа мэдээлэл солилцож, шийдвэрлэх ажлаа ярилцах,
  • Өрхийн орлого бага, амьжиргааны түвшин доогуур төмөр замчид олон бий. Тэдгээр хүмүүст, ар гэрт нь зангилаа, салбар байгууллага, тусламжийн комисс хэрхэн анхаарал хандуулж, яаж тусалж дэмжиж ажиллаж байгааг мэдээлэх,
  • Эрээнд 14 хоногоор ажиллах агентуудад Замын-Үүд зангилаа дэм үзүүлэх, хувцас хунар, ариун цэврийн хэрэглэл, нийгмийн талаас нь сайн анхаарч, гэртээ байгаа юм шиг орчин нөхцлийг аль болох бүрдүүлж өгөх,
  • УБТЗ-ын дэргэдэх Ахмадын холбоо, зангилаадын Ахмадын зөвлөлүүдтэй харилцаж, ахмадуудтайгаа холбоотой ажиллах, тэдэндээ тусламж дэмжлэг үзүүлэх,
  • Удирдлагын төвд ажиллаж байгаа диспетчерүүд анхаарал хандуулж, ажлын байранд нь агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээ, ариутгал тогтмол хийх, дархлаа сайжруулах бодис, бэлдмэл, халуун хоолоор хангах зэрэгт захиргааны зүгээс онцгой анхаарал хандуулж ажиллах,
  • Баянтүмэн тасгийн хөдөлгөөнийг 12 дугаар сарын 1-нийг хүртэл хаасантай холбогдуулан, тэнд ажиллаж байгаа бага эмчийг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагатай холбож өгч, ариутгал халдваргүйтгэлийг хэрхэн хийж байгаад анхаарал хандуулах,
  • Сүхбаатар, Замын-Үүдийн конторын эрүүл ахуй, ялангуяа бичиг баримт задлах үед ихсэх тоосжилтыг бууруулах,  ариутгал, халдваргүйтгэлийг хэрхэн хийх зохицуулалтыг тодорхой болгох,
  • Цахилгаан станцуудын нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх асуудалд анхаарал хандуулах,
  • Машинч нарыг вагонд байршуулахаар шийдвэрлэсэн тул сайжруулсан түлшээр галлах үед угаартах, утаа цохих, үүнээс болж янз бүрийн эрсдэл үүсэхээс сэргийлж, аюулгүй байдлыг маш сайн хангах

үүрэг, чиглэл өглөө.

Мөн Монголын төмөр замчдын үйлдвэрчний холбоо, салбар нэгжийн үйлдвэрчний холбоо, орон тооны болон орон тооны бус үйлдвэрчний байгууллагуудад хандаж, үйлдвэрчний байгууллага ийм хүнд үед гишүүддээ онцгой анхаарал хандуулж, гишүүддээ дэмжлэг туслалцаа үзүүлж, захиргааны байгууллагатай нягт хамтран ажиллахыг уриалсан байна.

x