Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Сэлэнгийн голомтоос халдвар авсан хүн Багануур дүүрэгт очсон учраас тэнд нь хөл хорио тогтоож, тусгаарласан байсан"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Багануур дүүрэгт батлагдсан тохиолдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өчигдөр Багануурт илэрсэн нэг тохиолдол өмнө батлагдсан халдваруудын ойрын хавьтал байсан уу. Эсвэл тэнд шинэ голомт үүсэв үү" гэсэн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

А.Амбасэлмаа хэлэхдээ "Сэлэнгийн голомтот халдвараас батлагдсан хүн Багануур дүүрэгт очсон учраас тэнд нь хөл хорио тогтоож, тухайн хавьтлуудыг нь Багануур дүүрэгт тусгаарласан байсан.

Тэнд батлагдсан тохиолдлын хувьд, давтан шинжилгээгээр нь коронавирус илэрсэн. Бид голомтын ойрын хавьтлуудыг тусгаарлан ажиглах байранд тусгаарлаж буй. Багануур дүүрэгт батлагдсан тохиолдлын хавьтлуудыг тэнд нь тусгаарлаж, Эрүүл мэндийн байгууллагын хяналтад өгсөн" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/191166414402268/videos/725142471769518

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.