Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнд хэцүү цаг үед Үйлдвэрийн үнээр үйлчилж байгаа Үндэсний Сүлжээ Оргил төвийнхөндөө БАЯРЛАЛАА

A.Жаргал
2020 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

“ОРГИЛ ХУДАЛДААНЫ ТӨВ” нь  Covid19 цар тахалтай холбоотой УОК-оос  хөл хорио, онцгой дэглэм тогтоосон энэ үед буюу  2020-12-01-ныг өдрийг хүртэл “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА- ын хүрээнд дараах шийдвэрийг гаргасан.

1. Өдөр тутмын өргөн хэрэглээний  250-н  нэр төрлийн бүтээгдэхүүнийг Үйлдвэрийн үнээр буюу 10 % хямдралтай худалдаалах,  (“гишүүнчлэл карт”– тай  ХЭРЭГЛЭГЧ нартаа)

2. Уг өдрүүдэд  “Гишүүнчлэл карт” -гүй хэрэглэгчидэд  картыг худалдан авалтын дүн харгалзахгүй шууд  олгох.  Оргил супермаркетийн үйлчлүүлсэн салбарынхаа эрхлэгчид хандаж газар дээрээ картаа авах боломжтой.

3. “Гишүүнчлэл  карт”ийн   хөнгөлөлт (бүх бараа)  цаашид байнгын  3 % шилжлээ.

4. Картандаа бонус үлдэгдэлтэй хэрэглэгчид бонусаа үлдэгдэлгүй 100 хувь ашиглах боломжтой болсон.

Уг арга хэмжээ нь Оргил супермаркетийн дараах 6 салбарт  явагдаж байна.

  1. Оргил - Энканто
  2. Оргил -Шилтгээн
  3. Оргил- Хороолол
  4. Оргил-Яармаг
  5. Оргил - Амгалан
  6. Оргил - 6 буудал

5. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой УОК-аас гаргасан шийдвэрийн дагуу ТҮР ЦАГИЙН ХУВААРЬТ шилжиж “Оргил супермаркет”  дэлгүүрүүд   08:00 -19:00 цагийн хооронд халдвар хамгаалал, ариутгалын тогтмол хийж, ард иргэдээ хүнсээр хангах үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна

6. Энэ хүнд цаг үед Оргил худалдааны төвийнхөн бид бараа бүтээгдэхүүний ямар нэгэн хомсдол үүсэхгүй,  барааны эргэлт, нөөц хангалттай, зохиомлоор үнэ өсгөх асуудал үүсэхгүй, энэ үед өргөн хэрэглээний барааг хямдруулан ажиллана.

7. Бид хамтдаа энэ цар тахлын эсрэг тэмцэж, хамтдаа даван гарч чаднаа, худалдааны салбарынхдаа  Монгол улсын засгийн газар, УОК –оос гаргаж буй шийдвэрүүдийг дэвжиж хамтран ажиллахыг уриалж байна.

8. Манай хамт олноос гарч буй энэхүү шийдвэрүүд нь ашгийн төлөө бус Цар тахлын үед өрх бүрийн эдийн засаг сайнгүй байгаа энэ үед бидний зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд өргөн Үндэсний сүлжээ  хэрэглээний барааг үйлдвэрийн үнээр худалдаалж баг а ч болтугай Монгол түмэндээ дэм болхыг хичээж ажиллаж байна.

Оргил худалдааны төв

 
 
 
 
 
 
 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.