Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын ууган хүү коронавирусийн халдвар авсныг мэдээлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү энэ долоо хоногийн эхээр коронавирусийн халдвар авсан нь оношлогдож, тусгаарлагдсан тухай ойрын хүрээний хүмүүс нь өчигдөр мэдээлжээ.

Үүний дараа “бага” Дональд Трамп шинж тэмдэггүй халдвар авсан нь үнэн болохыг түүний хэвлэлийн төлөөлөгч баталсан байна.

Ерөнхийлөгч Дональд Трампын ойрын хүрээний хүмүүсээс коронавирусийн халдвар авсан олон тохиолдол бүртгэгдээд байгаа. Ерөнхийлөгч өөрөө халдвар авч байснаас гадна тэргүүн хатагтай Меланиа, отгон хүү Бэррон нар нь мөн өвдөөд эмчлүүлсэн юм.

Өчигдөр бас Трампын хувийн өмгөөлөгч Руди Жулианигийн хүү, Цагаан ордны зөвлөх Эндрью Жулианигаас коронавирусийн халдвар илэрчээ.

Пүрэв гарагт тэр ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбоотой хэвлэлийн хуралд оролцсон юм. Уг хуралд оролцсон Трампын хуульчдаас одоогоор нэмж халдвар илрээгүй байна.

Арваннэгдүгээр сарын 3-ны шөнө буюу сонгуулийн санал хураалтын шөнө Цагаан ордонд болсон хүлээн авалтын үеэр вирусийн халдвар тарж, хэд хэдэн өндөр албан тушаалтан өвчилж байв. Тэдний дотор Цагаан ордны тамгын газрын дарга Марк Мидоу, орон сууц, барилгажуулалтын яамны сайд Бэн Карсон, Трампын сонгуулийн үйл ажиллагааны зөвлөх Дэвид Босси нар багтжээ.

Уг арга хэмжээнд нийт 200 орчим хүн оролцож байв. Өнгөрсөн долоо хоногоос хойш АНУ даяар өдөр бүр дунджаар 150,000 орчим халдварын тохиолдол бүртгэгдэж, Covid-19 өвчний хүндрэлээр амиа алдсан хүний тоо 254,000 даваад байна.

 

Эх сурвалж: Bloomberg