Дархан-Уул аймагт төмөр зам дагасан коронавируст халдварын голомтыг хумиж чадсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Тодруулбал, төмөр замын салбарт ажиллаж байгаа бүх иргэдээ шинжилгээнд хамруулж, COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийн ойрын болон хоёрдугаар хавьтал болсон иргэдийг хяналтандаа оруулан халдварын тархалтыг хумиж чадсан байна.
Иймд маргааш өглөө 06:00 цагаас эхлэн тэг зогсолтыг цуцлахаар болжээ.
Ташрамд хэлэхэд, 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн
17:00 цагийн байдлаар Дархан-Уул аймагт батлагдсан коронавируст халдварын батлагдсан тохиолдол 16-д хүрсэн байв.