2020/12/03
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.69₮
B30
УЛААНБААТАР
-19°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-17°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-19°
|
-25°
19:00
S29
-20°
20:00
S29
-21°
21:00
S29
-21°
22:00
S29
-22°
23:00
S29
-22°
00:00
S29
-22°
01:00
S29
-22°
02:00
S29
-22°
03:00
S29
-23°
04:00
S31
-23°
05:00
S31
-23°
06:00
S31
-23°

Би хөл хориог хэрхэн үр дүнтэй өнгөрүүлж байгаа вэ?

A.Жаргал
2020 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг

Хөл хориотой өдрүүдийг юу хийж өнгөрүүлж байна даа….

Телевизийн суваг эргүүлж, кино үзэн, өдөржин утсаа эргүүлж, нэгэн хэвийн байдлаар өнгөрүүлж суугаа юм биш биз….

Хөл хорио хэзээ дуусч, хэзээ бид гэрээсээ хүссэнээрээ орж гаран, хүссэн зүйлээ хийх эсэхийг мэдэхгүй ч халдвар хамгааллын дэглэмээ сайн барьж буй байдал биднийг энэ цар тахалаас салгаж гэдэгт итгэлтэй байна.

Бид энэ удаад хөл хориотой өдрүүдийг үр дүнтэй өнгөрүүлж байгаа өөрсдийн туршлагаа хуваалцсан зочдын түүхийг Та бүхэнд хуваалцаж байна.

Тэд бүгд өөр өөр газарт амьдардаг, өөр өөр насны төлөөллүүд боловч тэднийг нэгтгэдэг нэг зүйл ном байв. Иймд бид тэдний хөл хориотой өдрүүдэд номтойгоо хэрхэн нөхөрлөж байгаа талаарх туршлагыг хуваалцахаар шийдсэн юм. 

 

Г.Чингүм: Номоо сонсоод унших нь надад яг кино үзэж байгаа шиг санагддаг

Чингүм хүү Австралийн Мелбурн хотод амьдран, суралцаад нэг жил болж байна. Түүнийг Австралид очоод удаагүй байхад тус улсад Корона вирусын хатуу хөл хориог тогтоож тэрээр коронатай өдрүүдийг хэрхэн үр дүнтэйгээр өнгөрүүлсэн талаараа болон одоогийн нөхцөл байдал, мөн өөрийнхөө ном унших шинэ цахим номын сангийн талаар бидэнтэй хуваалцсан юм.

Би энд ирээд удалгүй Корона вирусын улмаас гэртээ хорионд байсан. Бүр хатуу хорио шүү. Би Австралид ирээд нэг жил болж байна. Энд хүмүүс нь дүрмээ маш сайн барьдаг юм байна лээ. Хөл хорионоос болоод хичээл маань онлайн явагдсан. Манай сургуулиас үнэгүй интернэт модем, дата багц болон iPad -аар хангасан. Тэгээд гэрээсээ өглөө хичээл ороод Google doc дээр ажилладаг болсон. Саяхнаас Мелбурн хотод маань хорио тавигдаж буцаад хичээлдээ баяртайгаар явж эхэлсэн дээ.

Анх ирээд өөр хэлээр ярьдаг хүүхдүүдтэй хичээлд суухад сонин л санагдаж байсан. Удалгүй найзуудтай болж чадсан. Хамгийн сонирхолтой гоё зүйл нь гэвэл Австралийн сургууль аягүй их тоглуулдаг даалгавар огт өгдөггүй юм байна лээ. Ээж минь анх гайхаад ном чинь хаана байна, хичээл дээрээ юу хийсэн бэ гээд л асуудаг байсан. Хичээл нь дандаа баг болгож тоглуулж хичээл хийлгэдэг. Надад их гоё санагддаг. Өдөрт 2 цаг орчим гадаа тоглуулдаг.

Би ер нь ном унших дуртай л даа. Намайг энд ирээд удаагүй байтал ээжийн маань найз манайд зочилж ирэхдээ хэлж, цахимаар Англи хэл дээр өөрийнхөө түвшинд тохирсон ном унших боломжтой нэгэн XReading цахим номын сангийн талаар ярьсан юм. Тэгээд ээж бид 2 тэрхүү цахим номын санд бүртгүүлсэн. Би өөрөө амьтанд их хайртай болохоор динозавортай ном унших гэж хайсан боловч олж чадаагүй тэгээд хамгийн эхний номоороо “Wizard of OZ” номыг сонгосон. Гэтэл номоо уншаад дууссан чинь энэ ном маань Level-10 түвшний ном байсан.  Би их инээсэн яагаад шууд дээд түвшний ном уншчихваа гэж…. Их хөгжилтэй санагдаж байсан. Би бүүр quiz дээрээ алдаа гаргаагүй.

Хөл хорионд байх хугацаандаа би Лингорсийн цахим номын уншлагын 7 дах уншлагын марафонд оролцсон. Би гэртээ уншиж эхлээд марафоны сүүлийн 2 долоо хоногт сургуульдаа явж байхдаа уншиж марафоноо дуусгасан. Номоо сонсоод унших нь надад яг кино үзэж байгаа шиг санагддаг учраас л би байнга номоо сонсдог. Заримдаа дүүтэйгээ хамт уншдаг. Ээж маань хэлэхдээ Ковид19 гэдэг нь маш хүнд вирус гэсэн. Тиймээс би үүний дэглэмийг маш сайн барьсан болохоор одоо дахиад хичээлдээ явж байна.

 

Одоо гэртээ хөл хорионд байгаа найзууддаа өөрийнхөө Англи хэл дээр ном уншиж, марафонд оролцсон туршлагаа хуваалцья. 

1. Би анх ямар тактикаар яаж унших , хэдэн үг өдөрт унших гэх мэт зүйлийг мэдэхгүй байсан. Бас би түвшингөө мэдэхгүй байсан учраас эхний level- с эхлэн гоё харагдсан номуудаа уншаад эхэлсэн. Өглөө босоод хичээлдээ явж байхдаа 3500-4000 үгтэй ном уншаад орой хичээлээ тарж ирээд бас хэдэн ном уншиж байсан. Би уралдаанд оролцож байна гэж бодохгүйгээр уншаад л байсан. Гэхдээ орой 6-7 цагийн хооронд уншдаг дараа нь кино үздэг юм.

2. Эхний 7 хоногийн хариу гарахад би өөрийгөө эхний байранд байхыг харсан тэгээд баярлаад ээжтэйгээ ярилцаж өдөрт 10000 үг тогтмол унших дүрэм өөртөө гаргасан. Тэгээд 2 дох 7 хоног хүртэлээ багадаа 10000 үг уншсан. Сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд арай жаахан өөрийгөө рush хийж 20000 хүргэхийг хичээдэг байсан. Quiz бөглөх гэхээр дутуу ойлгосон санагдсан үедээ дахин уншдаг.

3. Сонсголоо тогтмол сонсож байсан. Номоо сонсож байгаад унших нь надад кино үзсэнтэй адилхан санагддаг байсан. Найз нараа сонсголоо тогтмол хамт хийж байгаарай.

4. Бас Лингорст оролцсоноор маш хурдан уншдаг болсон өөрийхөө урд нь уншдаг байсанаас. Энэ л миний өөртөө олж авсан амжилт гэж бодож байна.Дүү минь уншиж чадахгүй ч гэсэн миний хажууд ном уншлаа гээд сууж чаддаг болсон. Дүү нартаа бас Role model нь болцгооё найзуудаа. Аан тийм гэрээс гарахдаа 1.5 метр зай барьж, маскаа тогтмол зүүж, гараа сайн угааж, эрт унтаж байхыг хүсье!

 

Б.Дэчмаа: Англи хэлийг заагаад 10 гаруй жил болсон ч одоо би сурч боллоо гэдэггүй л юм байна

Түүнийг Б.Дэчмаа гэдэг. Тэрээр Хөвсгөл аймгийн Галт сумын ЕБС-д Англи хэлний багшаар ажилладаг.

Б.Дэчмаа багш Лингорс байгууллагаас зохион байгуулсан IELTS хөтөлбөрт хамрагдаж байх үеэсээ уншсан номынхоо талаар хичээл бүрийнхээ өмнө сурагчдадаа ярьж өгдөг болсон гэнэ. Тэрээр хэлэхдээ “Аливаа зүйлээс хүн байнга л суралцаж байдаг. Англи хэлийг заагаад 10 гаруй жил болсон ч одоо би сурч боллоо гэдэггүй л юм байна.” хэмээн ийнхүү туршлагаа хуваалцлаа.

Жил гаруйн өмнө ЕБС-ийн сургалтын сайжруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалт орон даяар болж, миний бие сургагч багшаар оролцсон юм. Энэ үеэр энэ Сэлэнгэ аймагт ажилладаг, мэргэжил нэгт нэг залуу багшаасаа цахимаар тэгээд бүр Англи хэл дээр ном уншдаг цахим номын сан байдаг тухай сонссоноор миний xreading цахим номын санд ном унших эхлэл тавигдсан юм. Тухайн үедээ номоо нэлээд сонирхож, ном унших болно гэхээр нь уншлагын марафонд ч бүртгүүлээд уншиж эхэлсэн. Гэвч тухайн үеийн ажлын ачаааллаас болоод марафоныг дуусгаж амжилгүй орхисон.

Дараа нь энэ оны 8 дугаар сарын эхээр сошиал орчинд IELTS унших, сонсох чадвараа ахиулах нэг сарын хөтөлбөр эхлэх гэж буйг олж мэдээд, Д.Одончимэг багшаас лавлан энэ хөтөлбөрт бүртгүүлсэн юм. 10 гаруй жил англи хэлийг зааж байгаа ч өөрийнхөө хэлний чадварыг ахиулах гэсэн бодол үргэлж намайг хөтөлдөг байлаа. Иймээс IELTS хөтөлбөр сонирхлыг минь их татсан юм. Нэгэнт хөтөлбөрт хамрагдсан болохоор долоо хоног бүрийн болзлыг биелүүлж, зорилгодоо хүрэх гэж тууштайгаар уншиж, сонсож хөтөлбөрийг амжилттай дуусгалаа. Дараагийн марафонд ч мөн сайн оролцлоо.

Цахим номын санд олон мянган сурагч, оюутан залуус уншиж байгааг харах бахархалтай. Тэдэн дунд би тийм ч залуу хүн биш. Харин IELTS хөтөлбөр миний хувьд томоохон сорилт байлаа. Аливаа зүйлээс хүн байнга л суралцаж байдаг. Англи хэлийг заагаад 10 гаруй жил болсон ч одоо би сурч боллоо гэдэггүй л юм байна.

Би 3 сарын хугацаанд 330 гаруй ном, 1500000 гаруй үг уншжээ. Олж унших юмсан гэж бодож байсан дэлхийн шилдэг зохиолууд, алдартнуудын намтар, түүх, ертөнцийн сонин хачин, бусад улс орны соёл гээд бүх л төрлөөс уншиж, их зүйлийг сурч мэдсэндээ олзуурхууштай байна. Мэдээж, унших хурд, сонсох чадвар мэдэгдэхүйц сайжирсан, шинэ үг цээжлээд түүнийгээ мартчихаад байдаг бэрхшээл ном уншихад үгүй болсон гээд олон зүйлийг хэлж болно. Хүн завгүй тусмаа олон ажлыг зэрэг амжуулж сурдаг юм билээ. Хөл хорионы үеэр багш бид цахимаар сурагчидтайгаа холбогдох гэж нэлээдгүй цагийг зарцуулж байгаа хэдий ч, өдөрт заавал номоо уншдаг. IELTS хөтөлбөрт хамрагдах үед эхний 2 долоо хоногт унших, дараагийн 2 долоо хоногт сонсох даалгавар байсан. Номын техт харагдахгүй, зөвхөн сонсох даалгавар үнэхээр хүнд сорил байж, эхний 4-5 хоногт яаж сонсох учраа олохгүй будилж байлаа. Одоо бол өмнө уншиж байснаасаа түвшин өндөр номыг сонгож уншдаг болсон.

IELTS хөтөлбөрт хамрагдсанаасаа хойш өөрөө уншаад байя гэж бодсонгүй, хамт ажилладаг багш нартаа, сурагчдадаа цахим номын санг танилцуулж, хэл сурах сонирхлыг нь дэмжих гэж хичээж байна. Одоо би хичээл орох  бүртээ багахан цаг гаргаж уншсан номынхоо тухай сурагчдадаа ярьж өгдөг. Хүүхдүүд маань их сонирхоно. Сурагчдын маань зарим нь одоо хөл хориотой үед Англи хэлнийхээ даалгаварт давхар өөрсдөө номоо уншиж байгаа. Хэт их даалгавраар шахаж байснаас сонирхолтой ном уншуулвал аяндаа тэд хэлийг сонирхох болно гэж боддог. Хамгийн сүүлд сурагчдадаа Homestay in Australia, Homestay in Auckland номнуудын тухай ярьж өгсөн. Энэ хоёр номонд  залуус тухайн оронд очиж, англи хэл соёлыг хэрхэн сурч байгаа тухай сонирхолтой хэсгүүд гардаг. Хамгийн анх би детектив зохиолууд нэлээд сонирхож уншиж байсан. Тэр номуудаасаа хүүхдүүдэд ярихаар их сонирхдог. Одоо миний хөл хориотой энэ үед Би I talk you talk хэвлэлийн байгууллагын цуврал адал явдлуудыг унших дуртай болоод байна. Өчигдөр орой би Different seas гэдэг номыг уншсан. Одоо Together again гэж ном уншиж байна.

Хөл хориотой энэ өдрүүдийг хар бараан мэдээ сонсож, хоосон фэйсбүүк ухаж сууснаас ном уншиж дэлхийн ертөнцийн гүнд орж сонирхолтой өнгөрүүлээсэй хэмээн хүсэж байна.

Би Хөвсгөл аймгийн Галт сумаас энэхүү цахим номын санд орж, ном уншиж байгаа хөдөө нутгийн олон мянган багшийн л нэг төлөөлөл юм. Зорилготой байж түүндээ хүрэх гэдэг л хамгийн чухал.

 

Т.Ботакөз: Хичээлдээ явж чадахгүй байгаа ч номоо уншаад уйдахгүй өнгөрүүлж байна

Намайг Т.Ботакөз гэдэг. Би Баян-Өлгий аймгийн 5-р бүрэн дунд сургуулийн 11 дүгээр ангид суралцдаг. Яг одоо Улаанбаатарт "Ielts institute" болон "Absolute" англи хэлний сургалтын төвд Ieltsийн шалгалтад бэлдэх гээд ирсэн байгаа. Гэвч хөл хорио тогтоогоод сургалтдаа явж чадахгүй байгаа.

Анх Англи хэл дээр ном унших, сонсох боломжтой цахим номын сан байдаг талаар Англи хэлний М.Асель багшаасаа сонсож байсан. Тэгээд хэрхэн яаж ном уншиж болох талаар судлаад “Уншлагын марафон” болох гэж байна гэхээр тэнд шууд бүртгүүлсэн. Миний энэ шийдвэрийг аав, ээж маань бас дэмжсэн. Хамгийн гол нь хөдөө орон нутгаас оролцох боломжтой гэдгийг хараад маш их баярласан. Гэхдээ би анх эхний долоо хоногт 51 дүгээр байрт байгаагаа хараад нэлээн сэтгэлээр унасан. Тэгээд өөртөө зорилго тавьж дараагийн долоо хоног гэхэд 20 дугаар байр хүртэл дээшилсэн. Марафоны эцэст нийтдээ 138 ном, 510 849 үг уншиж шилдэг уншигчдын тоонд багтсан байсан.

Дараа нь "Бүтээлчээр ном унших уншлагын марафонд оролцоод маш их хичээж, хөгжилтэй олон ном уншиж, аудио сонсож, шинэ санаа гарган амжилттай хийснээрээ 2 дугаар байр эзэлсэн. Энэ марафоны үр дүнд би өөрийгөө бүтээлч хүн болгож чадсан гэж боддог. Миний хувьд том амжилт, бас дурсамж болж үлдсэн.

Би адал явдалтай, гэмт хэргийн, аймшгийн ном унших дуртай. Анх 4,5-р түвшний номыг уншиж эхэлсэн. Сүүлдээ 12,13-р түвшний номыг маш сайн ойлгодог болсон. Уншсан номынхоо аудиог сонсоход нэлээд бэрхшээлүүд гарсан боловч сүүлдээ зүгээр л сонсож ойлгодог чадвартай болсон. Би адал явдалтай, гэмт хэргийн, аймшгийн ном унших дуртай.

Зохиолчийн хувьд Jullian Tomlinson, Sue Leather ийн номнууд нь хамгийн их таалагддаг. Эдгээр зохиолчдийн бүх номыг нь уншиж дуусгасан.  Би өөрийнхөө цаг хугацааг үр өгөөжтэй өнгөрүүлж, уншихыг хүссэн алдартай зохиолуудыг, янз бүрийн ном уншиж байгаадаа маш их баяртай байгаа. Одоо би Англиар өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж чадна.

Яг одоо хөл хорио тогтоогоод гэрээсээ гарахгүй байгаа болохоор Монгол, Англи хэл дээр ном уншиж байна. Монгол номоо цаасан хэвлэлээр, харин Англи номоо цахимаар уншиж байгаа.  Ер нь шинэ үг цээжлэх, аудио сонсох, уншсан номоосоо юуг ойлгосноо бичих нь англи хэлээ сайжруулахад үнэхээр тусалж чаддаг. Англи хэл эх хэлийг мартуулдаг зүйл биш, харин ч хүний сэтгэхүйн орон зайг улам тэлж хөгжүүлдэг. Англи хэлийг хүн бүр төгс сурах албагүй ч заавал анхан шатны мэдлэгтэй байх хэрэгтэй гэж бодож байна. XREADING цахим номын сан бол англи хэлийг анхлан сурахыг хүссэн хүн бүрт нээлттэй ба ийм том боломжийг олгосон Лингорс байгууллагын хамт олон баярлалаа.

 

Ж.Солонго: Хөл хорионы энэ үеийг бүтээлч өнгөрүүлэх минь цахим номын сан их тус болж байна

Намайг Солонго гэдэг. Би Баян-Өлгий аймгийн Бөхийн Баастын нэрэмжит лаборатори 2-р сургуулийн 11-р ангид сурдаг. 2020 он гарсанаар хойш бараг л байнгын хөл хориотой өдрүүдийг өнгөрүүлээд нэлээдгүй хугацаа өнгөрч байна.

Би 10-р ангидаа Англи хэлээ яаж, хурдан бөгөөд үр дүнтэй сайжруулах талаар олон арга хайж, англиар ном уншья гэж боддог байсан ч өөрийнхөө түвшинд тохирсон ном олж чаддаггүй байсан. Тэгээд нэг өдөр сургуулийн зарлалын самбараас xreading цахим номын сангаас ном унших эрх бэлэглэж, хүүхдүүд шалгаруулж авна гэсэн зарыг хараад  "Яадаг ч байсан энэ шалгаруулалтад ороод үзье " гээд бүртгүүлсэн. Хичээсний эцэст тэнцээд Англи хэлний уншлагын дугуйланг тэнцэж, англи хэлний багш Айсулу Xreading цахим номын сангийн талаар бүх зүйлийг тайлбарлаж өгөөд, тус номын сангаас ном унших 6 сарын эрхээр урамшуулж байсан юм. Өмнө нь фэйсбүүк их ордог мөртлөө яг хэрэгтэй мэдээллээ олж чаддаггүй нь харамсалтай санагдсан шүү.

Яг одооны энэ нөхцөл байдалтай энэ үед би цахим номын сантайгаа үр дүнтэй бөгөөд зуршил тогтохуйц хэмжээнд номоо уншихаар гэж төлөвлөөд байна. Анх Англи хэл дээр ном уншиж эхлэхдээ марафонд оролцож байсан болохоор их үг уншихын тулд маш олон номыг ар араас нь угсруулж уншдаг байсан. Харин одоо бол чанартай хэдэн ном сонгож аваад түүнийгээ маш сайн ухаж ойлгоод өгүүлбэрийн бүтэц дээр нь түлхүү  ажиллахыг хичээж байна. Мөн удахгүй болох Team Marathon буюу үе тэнгийн найзуудтайгаа баг бүрдүүлж орох уншлагын марафонд орохоор бэлдэж байгаа бөгөөд дөнгөж ном уншиж эхэлж байгаа гишүүддээ зөвлөгөө өгч оролцох бэлтгэлээ хангаж байна. Хөл хорионы энэ үеийг бүтээлч өнгөрүүлэхэд минь цахим номын сан их тус болж байна даа.

X reading цахим номын сангийн  эрхээ  дөнгөж аваад хэд хоногийн дараа READING Marathon-2020 ийн 2 сарын аялалд гарсан билээ. Тэр үед бүр эхнээс нь эхэлж уншиж эхэлж байсан болохоор зүгээр бариандөа орох 100 000 үгээ уншина гэж бодсон ч долоо хоногийн тайлан мэдээгээр миний нэр аажим аажмаар урагшилахыг хараад улам их зориг орж, 2 сарыг завгүй хийгээд маш үр дүнтэй өнгөрөөсөөр 300 гаруй хүүхдээс 6-р байранд орсон нь хөгжилтэй хөгтэй мөн миний  хувьд маш том урам зоригийг өгсөн үйл явдал болсон. Бас  тавдугаар сард болсон  Creative маратонд 5-р байранд орсон. Ингээд бараг 2020 оны эхний улирлаас 6 сар хүртэл тасралтгүй ном уншиж жинхэнэ утгаараа хөл хориог гэртээ сайхан өнгөрүүлсэн юм даа.

Ном тогтмол уншдаг болсоноосоо хойш цагийн үнэ цэнийг маш сайн ойлгосон. Нэг минутад, нэг цагт, нэг өдөрт ямар их зүйлийг хийж болох вэ гэдгийг ухаарсан төдийгүй цаг төлөвлөж сурсан.

Эцэст нь хүмүүстээ хандаж хэлэхэд энэ хатуу хөл хориог гэрээсээ гаргахгүйгээр өөрийгөө хөгжүүлж болох зүйлсийг эрж хайж олоод цар тахлын үе бус өөртөө хөрөнгө оруулалт хийх цаг хугацаа болгоорой гэж хүсмээр байна.

 

Г.Ганцэцэг: Хөл хориотой өдрүүдийг гэртээ маш завгүй өнгөрүүлж байна гэхээр гайхах байх л даа….

Жилийн өмнө л Англи хэл дээр ном уншдаггүй байлаа. Англи хэл дээр ном уншиж болдог цахим номын сан байдаг гэдгийг мэддэг болсон мөртлөө эрхийг нь авч уншихгүй явсаар байсан л даа. Огт англи хэл дээр ном уншиж байгаагүй хүн монгол хэл дээр ч уншиж байгаагүй Анна Каренина, Дэлхийг 80 өдөрт тойрсон нь, Агуу Гэтсби, Бардамнал ба гадуурхал гэх мэт дэлхийн алдарт зохиолуудыг уншсан нь тэгээд бүүр маш сайн ойлгосон нь хамгийн сайхан ололт амжилт гэж харж байна.

Би график дизайнер мэргэжилтэй ч одоогоор бол сургалтын төвд япон хэлний багш хийдэг. Ажлынхаа хажуугаар цахим номын сангаас ном унших гэж маш завгүй байдаг байлаа. Одоо харин хөл хорио тогтоосонтой холбоотойгоор уншиж дуусаагүй болон уншихаар төлөвлөж байсан номнуудаа уншаад их үр дүнтэй л өнгөрүүлэх гэж хичээж байна.

Ном уншина гэдэг зүйл өөрөө хүнд маш их зүйлийг өгдөг гэж боддог. Англи хэл дээр ном уншсанаар хэлний чадвараа сайжруулахаас гадна олон мэддэггүй зүйлсээ мэдэж авдаг. Дүрэм ойлгоно, хэлц үг сурч ойлгож авна, үгийн сан нэмэгдэнэ, сонсгол сайжирна, бичих чадвар ч дээшилнэ.

Цахим номын санг мэддэг болоод удаагүй байтал анхны Англи хэл дээр ном унших уншлагын марафон болох гэж байгааг мэдээд шууд л эрхээ авч марафонд орж уншиж эхэлсэн дээ. Тэр марафонд номын сантайгаа танилцах журмаар, номнуудаа сайн ойлгож унших журмаар оролцсон ч гэсэн шилдэг 10 уншигчид орж чадсан. Анхны марафонд орох үедээ Зуугий гэж фэйсбүүкт алдартай англи хэлний багшийн 3 сарын онлайн хичээлд сууж эхлээд эхний сар нь дуусах гэж байсан юм. Тэгээд марафоны ном унших, хичээлийнхээ даалгаврыг хийх, хичээлээ үзэх, давтах, ажлаа хийх гэж маш их завгүй 3 сар өнгөрсөн л дөө. Нэг хэсэг бүүр цайны цагаараа хоолны газарт очиж хоол гарахыг хүлээж суух цаг маш хайран санагдаж ажилдаа орохдоо бэлэн идэх юм авч ороод цайны цагаараа хичээлээ хийх эсвэл номоо уншдаг  байсан. Автобусанд явах цагаараа ч үргэлж номоо уншдаг байсан. Хүн завгүй байх тусмаа л олон амжуулж чаддаг гэдэг үнэн санагдсан шүү.

Одоо бол зарим өдөрт бага үгтэй ном уншиж байгаа. Бас Лингорсоос дахин зохион байгуулж байгаа багийн марафонд өөрийн оролцох нэг баг болон өөр 8 багийг менторлож оролцох болсноос үүдэж нэлээд завгүй өдрүүдийг өнгөрүүлж байна.  Хөл хориотой өдрүүдийг гэртээ маш завгүй өнгөрүүлж байна гэхээр гайхах байх л даа. Шинээр гишүүн болж байгаа, шинээр уншиж эхлэх гэж байгаа хүмүүсдээ зөвлөгөө, мэдээлэл өгсөөр бараг өдөр өнгөрч байна. Бас монгол хэл дээр ном уншиж байгаа. Жилийн өмнө жирийн нэг уншигч, хэрэглэгч байсан бол өдийд баг ахлах хэмжээнд, баг менторлох хэмжээнд хүрсэндээ маш их баяртай байна.

Уншигч Та www.xreading.com цахим номын сангийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Монгол дахь төлөөлөгч байгууллага болох Лингорсийн фэйсбүүк пэйж хуудас болон хэрэглэгч гишүүдийн нэгдсэн групп Extensive Readers in Mongolia-д нэгдэж мэдээлэл авах боломжтой.  Мөн 75059025, 99009025 утсаар мэдээлэл аваарай.

 

Ярилцсан: Н.Ахмарал

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x