2021/01/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.92₮
B30
УЛААНБААТАР
-14°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-20°
08:00
S29
-24°
09:00
S30
-24°
10:00
S32
-22°
11:00
S32
-20°
12:00
S32
-18°
13:00
S32
-16°
14:00
S32
-14°
15:00
S32
-14°
16:00
S32
-14°
17:00
S32
-16°
18:00
S31
-18°
19:00
S31
-19°

Ж.Оюунбилэг: Сүргийн дархлаа тогтоох нь үр дүн багатай, харгис арга. Бид энэ аргыг хэрэглэхгүй

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг
Эх сурвалж: ЭМЯ

Дэлхий дахинд өнөөдрийн байдлаар COVID-19 вирусийн эсрэг эмнэл зүйн өмнөх үе шатанд 142 вакцин байна. 

Харин эмнэл зүйн шатанд явж буй вакцинуудыг ангилан харвал: 

  • Нэгдүгээр шат - 38 \Вакцины тун аюулгүй байдлын туршилт\
  • Хоёрдугаар шат - 17 \Вакцины аюулгүй байдлын өргөн хүрээний туршилт\
  • Гуравдугаар шат -12  \Вакцины үр дүнгийн өргөн хүрээний туршилт \
  • Хязгаарлагдмал - 6 вакцин \Вакциныг хязгаарлагдмал хүрээнд хэрэглэхийг зөвшөөрсөн. Эмч, сувилагч, архаг өвчтэй хүмүүст гэх мэт\
  • Бүртгэгдсэн -0 \Вакциныг бүрэн хэрэглэхийг зөвшөөрсөн\ вакцин байгаа юм.

Тэгвэл эдгээрээс гуравдугаар шатандаа орсон вакцинууд болон сүргийн дархлааны талаарх мэдээллийг Биологийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Оюунбилэг Эрүүл мэндийн яамны “Эрдэмтдийн цаг” булангаар хүргэлээ.

Тэрбээр "Эмнэл зүйн гуравдугаар шатанд орсон 12 вакциныг арга технологиор нь бүлэглэвэл:

Вектор ашигласан вакцин

  • Спутник V \92%\
  • AstraZeneca

мРНХ-д суурилсан вакцин

  • Moderna \90-94%\
  • Plizer, Posun \90-94%\

Нийлэг пептидэд суурилсан вакцин

  • Эпивак Корона \туршилтын шатанд явж байгаа\

Идэвхгүйжүүлсэн вакцин

  • Чумаковын нэрэмжит судалгааны хүрээлэнгийн хийсэн идэвхгүйжүүлсэн вакцин \хамгийн сонгодог, хамгийн найдвартай гэж үзэж байна\

Сүргийн дархлаа

Анх цар тахал гарч эхлэхэд сүргийн дархлаа тогтоох гэж үзсэн улсууд байсан. Тухайлбал, Швед улс анх зөнд нь орхиод хүндэрсэн, архаг өвчтэй хүмүүсийг эмчлэх аргыг гол болгон, халдварын дагуу дархлаа үүсгэх арга хэрэглэсэн юм. Гэвч энэ арга нь явцгүй байсан тул хөл хорио тогтоож эхэлсэн.

COVID-19-ийн тархалтын онцлогийг харвал:

  • Хүнд- 5% нь
  • Хүндэвтэр- 15%
  • Хөнгөн- 80% \үүний 22-25% нь огт шинж тэмдэггүй\-ийг эзэлж байна.

Үүнээс харвал сүргийн дархлаа тогтоох нь үр дүн багатай, харгис арга болж байгаа юм. Бид энэ аргыг хэрэглэхгүй.

Шинжлэх ухааны ойлголтоор бол аливаа халдварын 70-75%-д нь дархлаа байхад цар тахал зогсоно гэж үздэг. Гэхдээ бид одоо хүй нэгдлийн үеийн хүн сүрэг биш учир хүн амын дархлааг өстөл хүлээх хэрэггүй. Вакцинаа хэрэглэнэ. Энэ нь ч үр дүнд хүргэнэ” гэв.

Тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд вакцинтай холбоотойгоор тулгамдаад буй дараах гурван зүйлийг онцолсон билээ.  

  1. Шинжлэх ухаан технологийн хөгжлийн үр дүнд вектор ашигласан, мРНХ ба нийлэг пептидэд суурилсан вакциныг хязгаарлагдмал хэрэглээнд шилжүүлээд байна.
  2. Эрүүл мэндийн салбарт Хүний эмийн зөвлөл, Анагаах ухааны ёс зүйн хороо зэрэг шинэ вакцин хэрэглэх талаар шийдвэр гаргахад голлох үүрэг гүйцэтгэх хороо, зөвлөл байдаг боловч вакцины чанар, аюулгүй байдлыг судлан тогтоох лаборатори байхгүй байна.
  3. Вакциныг хүн амын өргөн хүрээнд хэрэглэсэн ч гэсэн нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ чухал байсаар байх болно.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/1199112597137711

 

x