Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахлын эсрэг хэрэгжүүлсэн Засгийн газрын ₮5.9 их наядын хөтөлбөр хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд НӨЛӨӨЛӨӨГҮЙ

Р.Оюунцэцэг, IKON.MN
2020 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цар тахлын үед эдийн засгийн хүндрэлийг давахад дэмжлэг болох 5.9 их наяд төгрөгийн өртөг бүхий хөтөлбөрийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас Засгийн газар авч хэрэгжүүлсэн. Тэгвэл уг арга хэмжээ хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд бодит дэмжлэг болж чадсан эсэхийг Улаанбаатар хотын Худалдааны танхимаас судалжээ. 

Судалгаанд Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэг, Ховд, Дархан-Уул, Хөвсгөл, Сүхбаатар, Өмнөговь аймгийн хувиараа хөдөлмөр эрхлэгч 1,652 хүнийг оролцуулсан байна.

Хувиараа хөдөлмөр эрхлэгчид бол хэнээс ч царайчлахгүйгээр өөрөө өөртөө ажлын байр бий болгож, өрхийн орлогоо тэтгэж, олон хүнийг чирч явдаг гэдгийг онцолъё.

Ийнхүү судлахад гарсан гол дүгнэлт нь цар тахлын үед Засгийн газар, УИХ-аас батлан хэрэгжүүлж байгаа хууль, түүнтэй холбоотой эрх зүйн бусад актууд өөрөө өөртөө ажлын байр бий болгож байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд ХҮРДЭГГҮЙ, НӨЛӨӨЛӨӨГҮЙ буюу тэдгээр арга хэмжээ ихэнх нь бусад бүлэг болох аж ахуйн нэгжүүд, ажил хийж байгаа иргэдэд илүү чиглэжээ.

Улаанбаатар хотын 17,677 хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн орлого 2019 оны мөн үеэс ₮1.3 их наядаар буурсан  

  • Цар тахлаас сэргийлэх зорилгоор “Өндөржүүлсэн бэлэн байдал” зарлаж, хөл хорио тогтоосон нь Улаанбаатар хотын хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хамгийн хүндээр тусаж, борлуулалтын орлогыг хамгийн ихээр буюу 9.1 ДАХИН бууруулсан бол Сүхбаатар, Хөвсгөл аймгийн хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд харьцангуй бага нөлөөлж, борлуулалтын орлого нь хамгийн бага буюу 130%-аар бууруулсан байна. Өөрөөр хэлбэл, дээрх нөхцөл байдал бүх хувиараа хөдөлмөр эрхлэгчид сөргөөр нөлөөлж, борлуулалтын орлогыг нь бууруулжээ. Үүнд зарим төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг түр зогсоосон, зарим төрлийн бизнесийн ажиллах цагийн хуваарийг багасгасан зэрэг нь ихээхэн нөлөөлсөн байна.
  •  Зах зээл, эдийн засгийн идэвхжил хумигдсан, зах зээлийн тодорхойгүй байдлаас болж хүлээлт үүссэн зэрэгтэй илүү холбоотойгоор судалгаанд оролцсон нийт хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 2020 оны 5-7 дугаар сарын борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 126.9 тэрбум төгрөгөөр буурсан.

Судалгаанд оролцсон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 2019, 2020 оны 5-7 дугаар сарын нийт орлогын хэмжээ (төг.)

Үйл ажиллагааны чиглэл

Өмнөх оны мөн үеэс буурсан хувь

Нэгж хувиараа хөдөлмөр эрхлэгчийн дундаж орлого

2019

2020

Жижиглэн худалдаа

27.49 дахин

        78,096,703

            2,841,311

Бөөний худалдаа

138%

        40,808,051

          29,488,136

Үйлчилгээ

153%

        11,971,377

            7,823,992

Үйлдвэрлэл

139%

        14,823,304

          10,666,435

 Дээрх борлуулалтын дундаж орлогын хэмжээг Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт 17,677 хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хэмжээнд авч үзвэл тэдний нэг улирлын борлуулалтын орлогыг 2020 онд 2019 оны мөн үетэй харьцуулахад 1.3 их наяд төгрөгөөр буурсан байна гэж үзэж болно.

 

Нийт ХХЭ-ийн боломжит орлого (төг.)

Улаанбаатарт бүртгэлтэй нийт хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тоо

2019 оны борлуулалтын нийт орлого

1,380,515,418,931

17,677

2020 оны борлуулалтын нийт орлого

50,225,854,547

Буурсан орлогын хэмжээ

1,330,289,564,384

 

  • “Өндөржүүлсэн бэлэн байдал” зарласантай холбоотойгоор зарим төрлийн үйлчилгээ, үйл ажиллагааны ажиллах цагийн хуваарийг багасгах гэсэн ганцхан шийдвэрээс болж судалгаанд оролцсон нийт 1,652 хүний нэг улирлын борлуулалтын орлогын хэмжээ 4.3 тэрбум төгрөгөөр буурсан байна.

График 1. Аж ахуйн нэгж болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн орлого буурсан хэмжээ(2020 оны 5-7 дугаар сарын борлуулалтыг өмнөх оны мөн үетэй харьцуулснаар)

Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн борлуулалтын орлого (бүс нутгаар, төг.)

Аймаг, хот

Борлуулалтын орлого

Өмнөх оны мөн үеэс буурсан хувь

2019

2020

Улаанбаатар хот

141,007,434,000

15,428,469,049

9.1 дахин

Дархан хот

1,000,565,000

712,285,000

1.4 дахин

Сүхбаатар

325,720,000

255,540,000

1.3 дахин

Ховд

1,061,939,960

667,969,322

1.6 дахин

Өмнөговь

1,132,849,000

791,220,000

1.4 дахин

Хөвсгөл

1,235,534,000

961,325,000

1.3 дахин

 График 2. Мөн хугацаанд орлого бууралт аймгуудаар

  • Зарим төрлийн бизнесийн үйл ажиллагааг зогсоосон нь судалгаанд оролцогчдын 2020 оны 5-7 дугаар сарын борлуулалтын орлогыг нийт 808.3 сая төгрөгөөр бууруулжээ.
  • Төрөөс эдийн засаг, бизнесийг дэмжих, идэвхжүүлэх чиглэлээр авч байгаа ихэнх арга хэмжээ хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хүрч нөлөөлдөггүй нь дээрх тоонуудаас харагдаж байна. Тухайлбал, төрийн худалдан авалт, зарим төрлийн бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх, НДШ, ХАОАТ-ын чөлөөлөлт гэх мэт. Учир нь судалгаанд оролцсон нийт хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 45% нь тэтгэврийн насныхан болон НДШ төлдөггүй иргэд байна.
  • ХАОАТ-ыг суутгахгүй болсноор судалгаанд оролцож өөрсдөд нь сайнаар нөлөөлсөн гэж хариулсан нийт 975 хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нийтдээ 74.5 сая төгрөг, НДШ-ийг суутгахгүй болсноор нийтдээ 53.3 сая төгрөгийн хөнгөлөлт бодит орлого болж үлдсэн байна. Энэ нь тэдний алдагдсан боломжтой харьцуулахад маш бага мөнгө юм.
  • Төрөөс авч хэрэгжүүлж буй эдийн засаг, бизнесийг дэмжих арга хэмжээнүүд хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд төдийлөн хүрч нөлөөлж чадахгүй байгаа хэдий ч төрийн холбогдох байгууллагуудаас тавьж буй хяналт шалгалт, шаардлагууд хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд бүгдэд нь хүрч мэдрэгдэж байна.

Энэ бол Монгол Улс цар тахлыг дотооддоо алдаагүй, гаднаас зөөвөрлөгдөн ирж байсан үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн.

Харин 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс дотоодын халдвар анх бүртгэгдсэнээр Улсын онцгой комисс Гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн байдал зарласнаар нийтээрээ шахам арванхоёрдугаар сарын 1-н хүртэл хөл хорионд ороод буй. Энэ хүрээнд Засгийн газар өнгөрсөн Лхагва гарагт хуралдаж, эдийн засгийг дэмжих 23 заалт бүхий багц арга хэмжээ авахаар шийдвэрлэснээ зарласан. Харамсалтай нь энэ удаагийн шийдвэр өнгөрсөн багц арга хэмжээнээс дээрдсэн, бизнес эрхлэгчдийг чиглэсэн дорвитой алхам нэмэгдсэн гэж харагдахгүй байна.