Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

ТООН ҮЗҮҮЛЭЛТ: Дотоодын халдварын батлагдсан 120 тохиолдол /2020.11.20. 11:00 цагийн байдлаар/

Г.Номин, iKon.mn
2020 оны 11 сарын 20
iKon.MN

ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит/11:00 цагийн/ хэвлэлийн хурлын үеэр дотоодын халдварын тохиолдол нийт 120 болсныг мэдээллээ.

Дотоодын халдварт Улаанбаатар хот болон таван аймагт голомтлон гарч буй халдваруудыг оруулан тооцож байна.

2020.11.20, 11:00 цагийн байдлаар, тойргууд дээр дарж дэлгэрүүлж харах боломжтой.

Өчигдөр орой 17:00 цагт мэдээлэл хийснээс хойш нэмж 35 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд одоогоор,

  • Улаанбаатарт  33
  • Сэлэнгэ аймагт  51
  • Дархан-Уул аймагт  16
  • Дорноговь аймагт 6
  • Орхон аймагт 13
  • Говьсүмбэр аймагт 1 буюу нийт 120 тохиолдол батлагдаад байна.
 

Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдваруудыг дотор нь ачаа тээврийн жолоочоос эхтэй болон төмөр зам дагасан халдвараас үүдэлтэй хэмээн ангилж болох бол орон нутагт бүртгэгдсэн халдварууд нь бүгд төмөр зам дагасан тээврээс үүдэлтэйг албаныхан мэдээлээд буй. Тиймээс УБТЗ ХНН-ийн ажилчдыг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа. Мөн ЭМЯ-наас төмөр зам дагуух суурин газруудад оршин суудаг иргэдийг сайн дураар шинжилгээнд хамрагдахыг зөвлөж буй.

Иргэдээс шинжилгээ авахдаа түргэвчилсэн байдлаар шинжилж давхар PCR шинжилгээний сорьц авч хариуг нь баталгаажуулж байгааг мөн ЭМЯ-наас мэдээлсэн. 

Улаанбаатарт арваннэгдүгээр сарын 10-нд Энхсаран сувилалд тусгаарлагдаад гарсан ачаа тээврийн жолоочоос халдвар илэрч улмаар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. 

Харин төмөр зам дагасан хэмээн тодорхойлоод буй халдврын эхний тохиолдлууд 12-13-нд шилжих шөнө шинжилгээгээр батлагдсан. Уг голомтын тухайд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод ачаа, тээвэрт ажилладаг дунд эргэм насны эрэгтэй хүнээс эхтэйг тогтоогджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг эрэгтэй аравдугаар сарын сүүлээр халдвар авсан байж болзошгүй гэсэн таамгийг гарган үргэлжлүүлэн судалж байгаа юм. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.