Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Эмоцийн тоглолт үзсэн, GGS караокегоор үйлчлүүлсэн иргэдээс батлагдсан тохиолдол илэрсэн тул эдгээр газарт очсон иргэд холбогдоно уу"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эмоци продакшны тоглолт үзсэн болон Арслантай гүүрний баруун хойно байрлах караокегоор заасан хугацаанд үйлчлүүлсэн иргэд коронавирус илрүүлэх шинжилгээнд хамрагдах ёстойг албаны хүмүүс санууллаа.

"Эмоци продакшны тоглолт үзсэн, GGS караокегоор үйлчлүүлсэн иргэдээс сүүлийн батлагдсан тохиолдлууд гарч байна"

Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Шинээр батлагдаж байгаа тохиолдлуудыг харахад, ямар нэг байдлаар өмнө нь халдвар бүртгэгдсэн бүс нутаг эсвэл тухайн батлагдсан тохиолдлуудтай хавьтал болсон хүмүүс байна.

Тиймээс бидний зарлаж байгаа 2020 оны аравдугаар сарын 30-н, арваннэгдүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулагдсан тэмцээн зэрэг үйл ажиллагаанд оролцсон хүмүүс коронавирус илрүүлэх шинжилгээ тандалтад орж, эмч нарт зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байна.

Түүнээс гадна, Эмоци продакшны тоглолт үзсэн, Баянзүрх дүүргийн нутагт байрлах караокегоор үйлчлүүлсэн иргэдээс сүүлийн батлагдсан тохиолдлууд гарч байгаа учир тухайн газраар үйлчлүүлсэн хүмүүс эрүүл мэндийн байгууллагад хандах, сорьц авч байгаа цэгүүд дээр очиж, шинжилгээ өгч, зөвлөгөө зөвлөмж авахыг хүсэж байна” гэв.

"Иргэд өөрсдөө ирж шинжилгээнд хамрагдах шаардлагатай байна"

ОБЕГ-ын Дэд дарга Б.Ууганбаяр “Улаанбаатар хотод тохиолдол илэрч байгаатай холбоотойгоор ХӨСҮТ-өөс тандалт судалгаа хийж, хавьтлуудыг тогтоохоор ажиллаж буй.

Дахин сануулж хэлэхэд иргэд өөрсдөө ирж шинжилгээнд хамрагдах шаардлагатай байна.

Тухайлбал,

  • 2020 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Соёлын төв өргөөнд Эмоци продакшны тоглолт үзсэн иргэд
  • 2020 оны арваннэгдүгээр 9-ний өдрийн 17:00 цагаас 11-ний өдрийн 03:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр, Арслантай гүүрний баруун хойно байрлах Говь гурван сайхан буюу GGS караокегоор үйлчлүүлсэн иргэд Эрүүл мэндийн яамны 119 болон ХӨСҮТ-ийн 80086829 , 9226388892268517 дугаарт яаралтай  холбогдож, шинжилгээнд хамрагдахыг сануулж байна" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1386696211675197

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.