Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Орифлэйм Монгол ХХК 100 САЯ төгрөг хандивлалаа

A.Жаргал
2020 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Монголчууд бид аймшигт цар тахалтай холбоотойгоор нийгэм, эдийн засгийн маш хүнд хэцүү нөхцөл байдалтай нүүр тулаад байгаа билээ. Энэ цаг үед бид нэгнээ дэмжиж, хамтын хүчээр даван туулахыг эрмэлзэх нь нэн чухал юм. Иймд тэргүүн эгнээнд ажиллаж, цар тахалтай цаг наргүй тэмцэж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж байгаа Улсын Онцгой комисс, түүний дотор онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага, эрүүл мэндийн салбарын хамт олонд  Орифлэйм Монгол компанийн зүгээс гүнээ талархал илэрхийлэн дэмжлэг болгож 100,000,000 төгрөгийн хандив өргөлөө.

"COVID-19"  буюу коронавирусын халдварын тархалт дэлхий нийтийг түгшээж байгаа энэ цаг үед иргэн тус бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын журмаа чандлан сахиж, эв нэгдэл эерэг сэтгэлгээгээр хамтдаа даван туулцгаая!

 

Орифлэйм Монгол ХХК

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.