Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

ХасБанк зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг цахимаар авч байна

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 11 сарын 20
Сурталчилгаа
 

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гарсан.

Тус шийдвэрийн дагуу ХасБанк харилцагчдаасаа зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг цахимаар хүлээн авч байна.

Харилцагч та ипотекийн зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах бол хүсэлтээ www.xacbank.mn/?open_form=true эсвэл www.e-xacbank.com холбоосоор хандан илгээж болох бөгөөд хэрэв интернэт банкны үйлчилгээнд бүртгэлгүй бол зайнаас бүртгүүлэх боломжтой.

Мөн ХасБанк цалингийн болон бусад хэрэглээний зээлтэй харилцагчид, бизнес эрхлэгчдийн зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлтийг цар тахал эхэлсэн цагаас буюу энэ оны 3-р сараас эхлэн цахимаар хүлээн авч, шийдвэрлэж ирсэн бөгөөд уг ажил одоог хүртэл үргэлжилсээр байна.

Өөрөөр хэлбэл, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор харилцагч таны хэрэглээний болон бизнесийн зээлийн эргэн төлөлтөд бэрхшээл учирсан бол зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтээ дээрх холбоосуудын аль нэгээр илгээх боломжтой. Бид хүсэлт ирсэн дарааллын дагуу тантай утсаар холбогдож, хариу мэдэгдэх болно.

ЖИЧ: ХасБанк Банкны тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, харилцагчийн нууцлалыг хадгалах үүднээс зөвхөн тухайн харилцагчтай өөртэй нь харилцах тул аливаа гуравдагч этгээдэд хандахгүй байж, өөрийн санхүүгийн мэдээлэл, бизнесийн нууцлалаа хангах, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.