Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

RE/MAX чууд хамтдаа ОБЕГ-т 7 сая төгрөгийг хандивлалаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 11 сарын 20
Сурталчилгаа

Дэлхий даяар COVID-19 цар тахлын хоёр дахь давалгаанууд гарч  дэлхийн 216 улсын 45 сая гаруй хүн халдварлаад байгаа билээ.  

Шинэ Коронавирус (COVID-19) өвчний халдварын тархалт буурахгүй өргөн хүрээнд дэгдэж, Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын комисс, Эрүүл мэндийн яамнаас цаг алдалгүй арга хэмжээ авч, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжин ажиллаж байгаа энэ цаг үед хүн ардынхаа эрүүл мэндийг аюулт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхээр гамшгийн бэлэн байдалд ажиллаж буй мэргэжлийн байгууллагын ажилтан, алба хаагчдад зориулан үл хөдлөх хөрөнгийн салбарын тэргүүлэгч RE/MAX чуудаас сэтгэлийн хандив болгон 7  сая төгрөгийг хүргүүллээ. 

 

Одоогийн байдлаар 50 гаруй брокер оффис салбарууд 1000 гаруй агенттайгаар үйл ажиллагаа явуулж буй үл хөдлөх хөрөнгийн салбарын энэхүү хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд 2 хоногийн хугацаанд  WE CARE MONGOLIANS буюу “МОНГОЛЧУУДАА ХАЙРЛАЦГААЯ” энэхүү хандивын үйл ажиллагааг дотооддоо зохион байгуулж энэхүү хандивыг цуглуулжээ.

Дэлхий дахинд тархаад буй Коронавирус ( COVID-19 ) цар тахлын үед улс орныхоо ард иргэдийн төлөө энхийн манаанд зогсон ажиллаж байгаа Улсын Онцгой Комисс, Цагдаагийн бүрэн бүрэлдэхүүн, Эмч – эмнэлгийн байгууллагуудаа ойлгож  дэмжин ажиллахыг нийт RE/MAX чууд уриалж байна.  

 

www.remax.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.