2020/12/01
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.66₮
B30
УЛААНБААТАР
-17°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-18°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-18°
|
-23°
23:00
S31
-20°
00:00
S31
-20°
01:00
S31
-21°
02:00
S31
-21°
03:00
S31
-21°
04:00
S31
-21°
05:00
S31
-22°
06:00
S31
-22°
07:00
S31
-22°
08:00
S29
-22°
09:00
S30
-21°
10:00
S32
-20°

Өмнөд Солонгосын шинэ төгсөгчдийн цалин сарын $2,500 орчмоос эхэлдэг

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг

Энэ оны зургаадугаар сарын байдлаар Өмнөд Солонгосын томоохон компаниудад ажилд орсон их сургууль төгсөгчдийн гарааны цалин дунджаар жилийн 33 сая вон ($29,700) байгааг өчигдөр гаргасан тус улсын засгийн газрын тоо баримт харуулжээ.

Үүнд бакалавраас дээш зэрэгтэй, захиргаа, санхүүгийн чиглэлээр нэг жил хүртэл хугацаанд ажиллаж буй мэргэжилтнүүдийн цалингийн дунджийг тооцсон байна.

Өмнөд Солонгосын хөдөлмөрийн яамнаас гаргасан энэхүү статистик мэдээлэлд дурдсанаар 500-аас дээш ажилтантай дотоодын компаниудад ороод удаагүй оффисын албан хаагчид ийм хэмжээний цалинтай ажиллаж байна.

Харин дээрх ангиллын компаниудад ижил чиглэлээр 10-аас дээш жил ажилласан ажилтнууд дунджаар жилд 86.51 сая воны ($76,760) цалин авдаг ажээ.

Эндээс харвал Өмнөд Солонгосын ихэнх компаниудад цалингийн өсөлт ажилласан жилтэйгээ уялддаг нь харагдаж байна.

Үүнд илүү цагийн хөлс ороогүй гэнэ. Өмнөд Солонгосын хөдөлмөрийн яам энэ оны хоёрдугаар сараас эхлэн хувийн компаниудын ажилтнуудын цалингийн харьцуулалтыг онлайн системд дэлгэж үзүүлдэг болсон юм.

Энэ нь хувийн сектор дахь хөдөлмөрийн хөлсний ялгаатай байдлыг арилгах зорилготой ажээ. Ингэж үзүүлэхдээ компанийн хэмжээ, бизнесийн төрөл, албан тушаал, ажлласан жил, хүйс, боловсролын түвшин зэрэг шалгуураар ангилдаг юм байна.

Үүний цаана бас компаниудыг ажилласан жилээр хүнийг үнэлдэг системээс гүйцэтгэл дээр тулгуурлан үнэлдэг систем рүү шилжүүлэх засгийн газрын бодлого хэрэгжиж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Yonhap News

 

x