Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Бүх нийтийн бэлэн байдлын үед үүрэг гүйцэтгэн ажиллаж буй ажилтан, алба хаагч нартаа баярлалаа

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 20
iKon.MN
 

Бүх нийтийн бэлэн байдлын энэ цаг үед нийслэлийн Засаг даргын захирамжаар 13 салбарын ажилтан, алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. 

Тодруулбал, эмнэлэг, цагдаа, онцгой байдлын алба, цахилгаан, дулаанаас гадна хэвийн ажиллаж буй цөөн салбарын нэг нь газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамжийнхан юм.

Газрын тосны бүтээгдэхүүн нь онцгой бүтээгдэхүүн тул бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед ч бэлэн байдлаа ханган ажилладаг. Тухайлбал, Петровис Групп цар тахлын энэ цаг үед шатахуун түгээх бүх станцдаа ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хугацаанд хийж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна.

Түүнчлэн орон даяарх бүх шатахуун түгээх станцууддаа ажиллаж буй түгээгч нараа нэг удаагийн болон дахин хэрэглэх боломжтой даавуун амны хаалт, бээлий, гар ариутгагч, нүүрний хамгаалалт зэргээр тасралтгүй ханган ажиллаж байгаа аж. 

 

Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг MPA.mn

 

Цар тахлын халдвар дотоодод бүртгэгдсэн тул иргэд та бүхэн гэртээ байж, дархлаагаа дэмжин цар тахлыг аюул осолгүй даван туулахыг уриалж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.